Японоос орж ирэх машины татвар буурна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наран улсад айлчлал хийж байна. Ерөнхий сайдыг элгэмсэг дотноор хүлээн авсан Токиотой манай орон хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээр, санамж бичиг үзэглэлээ. Юун түрүүнд манай улсын автомашины хэрэглээний дийлэнх хувь нь Япон улсаас хамааралтай байдаг. Тэгвэл Японы тал шинээр үйлдвэрлэгдэн хилээр орж ирэх автомашины гаалийн татварыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой талаар дуулгасан юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар зөвхөн автомашины гаалийн татварыг бууруулах тал дээр үзэглээд зогссонгүй эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурав. Монгол Улс Японд хөнгөлөлттэй үнээр нүүрс экспортлох, тээвэрлэлтийн уян хатан нөхцөл баримтлах хэд хэдэн санамж бичиг энэ үеэр яригдсан. Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд Япон улс дотоодын технологийн үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлийн түүхий эдээ манай улсаас хангах бүрэн боломжтойг талууд онцолсон юм.

 Мөн уулзалтын үеэр Япон улс манай оронд хөнгөлттэй зээлийн гэрээгээр шинэ нисэх онгоцны буудал барьж байгаа ажлыг талууд сайшаан магтав. Удахгүй ашиглалтад орох Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалт болох юм. Талууд 2012 оны долоодугаар сард энэхүү төслийг хамтран эхлүүлж байсан билээ.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.57.66.98) 2025 оны 03 сарын 13

End uls oron ni dampuurax gej baixad mashin tereg xuutsulduud tegsenee bas yu gene vee ongotsnii buudliin yavtsiig saishaan magtlaa ch gex shig, uur xiix ajil baixgvi l yum baixdaa sonin yum. Delxiid xuleen zuvshuurugdsun buteen baiguulalt ch gex shig.

1  |  0
Zochin(119.57.66.98) 2025 оны 03 сарын 13

Ene xun uur xiix ajil baidaggui yum baixdaa, araichdee.

1  |  0
bullshittttt(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

japanii dotoodtdoo zoruilaj uildverlegdsen buruu taldaa hurdtei mashinii hogiin tseg boloh iym baina doo... aihavtar ulsuud hogoo yaaj mongo bolgoh bolomjoo aldahgui shuu.

1  |  0
deeremchin AN(123.121.213.133) 2025 оны 03 сарын 13

Manai uls yum hiine gej ulger bolgoh yum daa. Manai hajuugiin horshid bolhoor 2012 ond ehelsen bainuud bugd ali hediin sunderlen bolsood ashiglaltad orchih yum daa.Barij baiguulah nereer toriin tusheediin nudend tom mongo haragdaad uutlahaa ehleed bodoh Chinges ovoogoos ulamjlagdan mongol hunii gend shingeetei deeremchin setgelgee yum daa yaaltai ni bilee

1  |  0
deeremchin AN(123.121.213.133) 2025 оны 03 сарын 13

Manai uls yum hiine gej ulger bolgoh yum daa. Manai hajuugiin horshid bolhoor 2012 ond ehelsen bainuud bugd ali hediin sunderlen bolsood ashiglaltad orchih yum daa.Barij baiguulah nereer toriin tusheediin nudend tom mongo haragdaad uutlahaa ehleed bodoh Chinges ovoogoos ulamjlagdan mongol hunii gend shingeetei deeremchin setgelgee yum daa yaaltai ni bilee

1  |  0
Шинэ Монгол(122.201.22.156) 2025 оны 03 сарын 13

За тэгвэл одоо жолооныхоо дүрмийг өөрчилж хөдөлгөөний эсрэг урсгалтай болгоооо. Буруу талдаа рультэй машин гүйцэт түрүүлэхээс авахуулаад гай болох зүйл их шүү, хөдөлгөөний баруун гар талаас ирсэн машинд зам тавьж өгнө гэх мэт жолооны дүрмийн зөрчилтэй заалтууд их байгаа шүү. энэ мэтээс болж аваар гарч хүний амь эрсдэж байгааг НОЁН ерөнхий сайд хариуцах уу?

1  |  0
Top