Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж дууслаа. Уг хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Хуулийн төсөлд телевиз болон кино театруудад гарах нэвтрүүлэг, киноны хөтөлбөрт Монголын үндэсний нэвтрүүлгийн эзлэх хувийг заасан байна. Кино театрт үзэх киноны хувийг зааснаар үзэгчийн эрхийг зөрчих үү гэсэн асуултанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэр: Телевиз, кино театруудаар Монгол нэвтрүүлэг, кино гарснаар иргэдийн үндэсний өв соёлоо үзэх, суралцах, дээдлэх эрх нь хангагдана. 100 хувь гадаадын кино нийтлэл нэвтрүүлэг гаргах нь үзэгчийн үндэсний бүтээгдэхүүнээ үзэх эрхийг зөрчсөн хэрэг болно хэмээн хариулсан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top