Б.Бямбасайхан “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

“Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирал болох О.Сайнбуяныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, олонд Б.Бямбасайханыг томилсон байна. Уг томилгоог өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хийжээ.

Б.Бямбасайхан нь 2012 оны 12 сараар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-д үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг байна. Түүний удирддаг тус компани нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүч , үл хөдлөх хөрөнгө мөн дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчид, томоохон корпрацууд, Засгийн Газар, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөгөө өгдөг. Мөн Б.Бямбасайхан нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлдэг Гэйтвэй Девелопмент Монголиа Компанийн ТУЗ-ийг удирддаг байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(103.26.194.99) 2025 оны 03 сарын 13

энэ намчирхсан томилгоог зогсоогооч Сайханбилэг минь дээ.Энэ ний хор нь иргэдэд их ирж байна шүү.

1  |  0
G(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Good

1  |  0
Top