Ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Ерөнхий Прокурорыг зөвшилцөх тухай саналыг хэлэлцэж эхэллээ. Тус албанд Монгол Улсын Ерөнхийлөгч М.Энх-Амгаланг томилуулах саналыг өргөн мэдүүлээд байгаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшигчийг хэлэлцэхэд санал нэгтэй дэмжсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны дарга танилцуулга хийх үеэрээ онцоллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар саналыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Прокурорын эсэргүүцэл гэж хүчтэй эсэргүүцэл бий, Шүүх буруу шийдвэр гаргасан нөхцөлд түүнийг эсэргүүцэх бүрэн эрх прокурорт бий. Иргэний эрхийг хамгаалах чиглэлд хүчтэй ажиллах шаардлага байна” гэлээ. Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж эхлээд байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас(202.179.20.83) 2025 оны 03 сарын 13

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 14-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

1  |  0
Top