“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Өнөөдөр Гацууртын ордын 20 хувийг Засгийн газар эзэмшинэ гэсэн заалтыг дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүн С.Уянга, Л.Цог, Х.Болорчулуун нарын олон гишүүн дээрх тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, үг хэлсэн юм. Гацууртын ордод Сентерра гоулд компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тул төр энэ ордод 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй байв. Харин Засгийн газар хөрөнгө оруулагч талтай 20 хувийг эзэмшинэ хэмээн тохиролцоод байсан юм.
Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан энэ үед Гацууртын ордод 34 хувь эзэмшихээс илүү тусгай зориулалтын татвар оногдуулах нь Монголд ашигтай, эрсдэл бага үүрнэ гэж Уул уурхайн сайд үзэж байсан ч ийнхүү дахин хэлэлцэхгүй боллоо.

Сэтгэгдэл ( 0 )