Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ний захирал Я.Батсуурийг баривчилан саатуулаад байгаа билээ. Хуульд зааснаар бол иргэнийг 72 цаги саатуулж, хугацаа дуусах үед цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шүүхээс шийдвэрлэдэг байна. Тиймэээс Я.Батсуурийн цагдан хорих хугацагааг шүүхээс үргэлжлүүлэн 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьж байгаа хэмээн таамаглаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )