Т.Хасбаатар хэвлэлийн хурал боллоо. Хурлаар МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг татвар төлөгчдийн мөнгөөр барьсан хэмээн үзэж Авлигатай тэмцэх газарт гомдол хүргүүлээд байгаа. Тодруулбал, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр МАН-ын байрыг галдан шатаасан юм. Үүний дараа Тусгаар тогтнолын ордныг барьсан ч 14,6 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж намын байраа барьсан. Энэ нь улс төрийн авлигын шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа учраас хуулийн дагуу шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна. Мөн МАН-ын Тусгаар тогтнолын ордонг номын сан болгох тухай саналаа хэлэв.

Сэтгэгдэл ( 5 )
Тэнэг ээ, Элбэгдорж, Магнай, Батзандан, Жагай нарыг чи оролдоод эхэллээ л гэсэн үг, эд нар 7 сарын 1 ны үймээнгийг турхирсан хүмүүс, эд нарыг шоронд хийх ажлыг эхлүүлж байгаа юм уу, урьд нь чи ингэж тэнэгтэж байж АН аас хөөгдөө биздээ, одоо бас хөөгдөх зүйл хийж байна даа, мөн ухаанд нь ухна ишиг үхсэн залуу юм аа
Ёо өөр хийх юм олдохгүй л байгаа юм байх даа. Овоо босгоогүй бол гэдэг шиг уриалсан хүмүүст нь хариуцлага эхлээд тооц л доо. Хуучин байсан ордныг нь тэгээд яах гээв, хохино гэх үү.
7сарын 1-ний асуудал чинь шууд АН-н хийсэн асуудал шүү дээ Тэдэнд хариуцлага тооцож төлүүлэх ёстой
100 % санал нийлж байна шүү, эсвэл хүүхдийн цэцэрлэг, төрөх эмнэлэг болгох хэрэгтэй
Hutsvaa?! L gej bodoj baina.