Чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Худалдааны тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа. Засгийн  газраас өргөн мэдүүлсэн уг хуулиас гадна гишүүн Я.Содбаатар нарын дөрвөн гишүүн Монгол Улсын худалдааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Хоёр хуулийн төсөл адилхан харилцааг зохицуулж байгаа учраас үдээс өмнөх хуралдаанаар хамтатган хэлэлцэж байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэргийн бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэх юм. Харин үдээс хойших хуралдаанд Ч.Сайханбилэг татварын шинэчлэлийн бодлогуудын талаар танилцуулга хийхээр болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top