Тавантолгойн ордыг эдийн засгийг эргэлтэнд оруулах асуудал гацаанд орчихоод байгаа. Уруудаж буй эдийн засгийг өөд татах ганц найдвар гэж байгаа энэ ордын гэрээг улс төрчид иргэдэд ашиггүйгээр хийх гэж байгаа талаар "Шударга ёс" эсвлээс анхааруулж, мэдэгдэл гаргалаа. Үүнд,
“МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан билээ. Үүнээс өмнө байдал ямар байв гэвэл, 2008 онд Таван толгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан нь тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2,1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувцааг хувийн компанид өгөөд байв. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улстөрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна. УИХ дахь МАХН-ын гишүүд 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Тавантолгойн гэрээний төслийг ард олонд ил тод, нээлттэй харилцан ашигтай, үр өгөөжтэй шийдэхийн оронд харин ч нууц байдлаар, үгсэн хуйвалдаж, улс төрийн шантааж хийн талцаж, бие биеэсээ өрсөлдөн улс төрчдийн оролцоотойгоор эдийн засгийн бүлэглэлийн талд шийдүүлэхээр тэмцэлдэж байгаа нь хэрээс хэтэрч, Монголын ард түмнийг доромжилсон эрээ цээргүй үйлдлүүд болоод байна.
Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг нь Таванолгойн гэрээний асуудлыг хариуцаж байгаа бөгөөд 2012 оны “Шударга ёс" эвслийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгана гэсэн зорилгыг гажуудуулж, 2,1 сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж, “Энержи ресурс” компанид эрхийг өгч, Монголын эдийн засгийг тус компанийн хараат болгох ноцтой үйлдэл хийж байна. Мөн Тавантолгойн гэрээний нөхцөл байдлаас шалтгаалан Эвслийн байр суурь зөрчилдөхөд хүрээд байна. Цаашид Тавантолгойн гэрээг хийхдээ ил тод, нээлттэй, харилцан ашигтай байдлаар ард түмний эрх ашигт нийцүүлэн хйиж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулж байна.
Монгол төрийн зөв бодлого ард түмний ирээдүйн амьдралын баталгаа болох учиртай.

Сэтгэгдэл ( 3 )
Geree unshaad oilohgui humuus yanz bur yariad ba meregjiliin undur medlegtei humuus oilgoson enhbold ch oilgoogui gansuh tuslah ni sain tailbarlaj uguugui yum u
Хэний захиалгаар ийм мэдээлэл хийгээд байна сэтгүүлчийн нэр, эх сурвалж ч алга
shudarga yos evseld enhsaihan baigaa gej oilgodog.shudarga bus evsel yum baina,argaggui biz Baasanhuu,Bayanselenge,Uyanga metiin balai humuus baidag bolohoor