Хаа газрын хэнбугай ч хараад шууд таньдаг үйлчилгээ бол такси. Андашгүй, алаг бөөртэй машин, тусгай формтой жолооч таныг хэзээний танил шиг чинь дотнохон угтана. Ахиулан харвал машиных дугаарын дэвсгэр, эсвэл тоо нь өөр өнгөтэй, дээрээ “Tах” гэсэн симфортой, дотроо тоолууртай. Жолоочийн нэрийн хуудас зорчигч таны суудлын өмнө дурайж байх вий. Суухаасаа өмнө гуталныхаа тоосыг арчиж хувцасаа нэг сонжмоор цэвэр цэмцгэр. Ийм л байдаг.
Таксины үйлчилгээ нэг ёсондоо тухайн улс орны өнгө төрхийн илэрхийлэл болдог. Манайхан анх гадаад паспорттой болж хилийн дээс алхаж эхлэх үеэр Шведэд зорчсон нэгэн эрхэм тэнд лимузин, кадиллак машин нийтийн тээвэрт үйлчилж байгааг аян замын тэмдэглэлдээ атаархангуй дурдсан байж билээ. Үзсэн тэр байтугай уншсан бид ч бас атаархаж, гайхаж л байлаа. Үнэхээр таксийн үйлчилгээнд хамгийн шилдэг машинаа явуулдаг нь хэм хэмжээ болтлоо хөгжсөн орнууд олон бий.
Такси бол нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэлбэр. Энэ утгаараа өндөр шаардлага, стандартыг хангаж байх ёстой. Дэлхий нийтийн жишиг ийм л байдаг. Харин манайд бол эсрэгээрээ. Өдөр тутмын нэгэн сонинд “Таксигүй Монгол”-ын тухай бичсэн байж билээ. Нэгэн бодлын энэ үнэн. Нөгөө бодлын Монгол бол хамгийн олон “такси”-тай орон ч байж мэдмээр. Улаанбаатарын машинтай бүхэн таксины үйлчилгээ эрхэлдэг гэвэл хэтрүүлэг болохгүй. Хэдэн төгрөг хэрэгтэй болвол хэн дуртай нь гараад халтуур хийж болно. Эрх зүйн орчин нь ийн нээлттэй байдаг юм чинь. Энэ бол мөнөөх таксины үйлчилгээний нэр хүндийг хамгийн ихээр унагаж, хөгжлийг нь сааруулж байгаа хүчин зүйл мөн.
Хөдөөнөөс хотод шилжин ирэгчдийн хамгийн түрүүнд хошуурдаг ажил бол халтуур хийх. Улсын их дэлгүүрийг мэдэхгүй хэрнээ хүн тээвэрлээд давхиж байна гээд боддоо. Ачаалал ихтэй байхад хоёр, гуравдугаар эгнээнээс эргэж хүн авна. Иймэрхүү “такси”-ний үйлчилгээтэй байхад зам тээврийн осол зөрчлийн талаар ярих нь хаданд хашгирахаас нэг их өөрцгүй.
Уг нь манайд таксины үйлчилгээний стандарт гэж байхгүй биш бий. Тухайлбал, 10-аас дээш жил ашиглагдсан болон буруу талдаа жолоодлоготой машиныг таксины үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэртэй. Түүнчлэн такси нь дээрээ симфортой, хажуу бөөрөндөө дэлхий нийтийн жишиг болсон алаг шоо хээтэй, хаалган дээрээ хаягтай, грашийн дугаар, тоолууртай, жолооч нь нэрийн хуудастай байх учиртай.
Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод нийтдээ 760 гаруй такситай 21 аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гэсэн тоо баримт байсан. Түүнээс хойш нарийн ширийн тоо баримт олж харсангүй.
Гадаад орнуудын тухайд таксины дугаар бусдаас ялгарах онцлоготой байдгийг дээр дурдсан. Улан-Үүдийнхэн гэхэд таксиныхаа дугаарын өнгийг өөрчилсөн байна билээ. Москвад зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан ягаан өнгийн такси үйлчилж байгаа гэсэн.
Ер нь такси ангилалттай байдаг аж. Үйлчлүүлэгч өөрийн зиндаа дэв, хэтэвчнийхээ хэмжээгээр сонголтоо хийдэг. За яахав, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг хорвоо хойно. Тэр өндөр зэрэглэл, тансаг үйлчилгээ, зэрэглэл нь ч яамай. Байгаа хэдэн таксиныхаа стандарт нормыг нь хангуулж, үйлчилээгээний соёл хүртээмжийг нь сайжруулчихвал эхний удаадаа болоод л явчихмаар санагдана.
Бээжин хотын таксины жолооч нар мөнгөө аваад тасалбар /билл/ гаргаж өгдөг, тэрчлэн карт уншигчтай. Мөн байршил тодорхойлогч JPS-ийг аль ч орны такси байрлуулсан байдаг. Хэл нэвтрэлцэхгүй ч очих газар, уулзах хүнийхээ нэрийн хуудсыг өгөхөд л жолооч нь дахин дахин утсаар ярьж лавлан чин сэтгэлээсээ үйлчилнэ. Үйлчлүүлэгч хаан байхыг энэхэн таксины үйлчилгээнээс ингэж мэдэрнэ.
Харин манайд бол үйлчлүүлэгч нь “өглөгч” байх зарчим үйлчилнэ. Таксины жолооч нь үйлчлүүлэгчээ дээрэмдсэн хэрэг гарсан. Орой үдшийн цагаар халамцуухан охид бүсгүйчүүдийн ангуучилдаг “такси-чид байдгийг хэвлэлээр мэдээлж байсан удаатай. “Такси” нэрийн дор хавтгайрсан үйлчилгээний балаг нэг иймэрхүү л байна.
Дашрамд сонирхуулахад таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй атлаа гудамжнаас хүн суулгасан бол Солонгост шууд баривчилдаг, зарим улс машин барих эрхийг нь хасдаг, их хэмжээний торгууль ногдуулах зэргээр тэмцдэг гэсэн. Гэхдээ энэ бүхнийг албан ёсны зөөвшөөрөлтэйгээр үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад хамаатуулах гэсэнгүй. “Такси” нэрээр хулгайн тээвэр хийгчдэд хаяглаж байгаа хэрэг.
Нийслэлд сүүлийн үес дуудлагын таксийн үйлчилгээ нэвтэрч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүртээмжгүй. Тийм болохоор “танихгүй” таксигаараа үйлчлүүлэхээс өөр аргагүй.
Такси бол онцгой үйлчилгээ. Бидний аюулгүй байдал, амьд явах эрхтэй холбогдохын дээдээр холбоотой учраас л онцгой гэж хэлж байна. Стандарт хангасан, буух эзэн буцах мөртэй үйлчилгээг л бид “таньдаг” такси гэж нэрлээд байгаа хэрэг. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гэдэг шиг…
П.Булган
Сэтгэгдэл ( 13 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮
Taxi holboonii erenkhiilegch geed yrenkhiilegchiin duu haachsan beee
taxi 350-400 bhd bolnooo.duudlagiin taxi bdg shuu,dee ter bol zugeer yum bilee.1klm,500 eme bol bolj bn.bitgii ter 750 taxi nd suugaajee taxi chidaa.shaardlagtai uyedee taxi daad busad uyd duguigaar buyu alhah in zuv.5-8 jil zuvhun taxi gaar yavsan hun mash ih zoosiig hemensen blee shuu.dugui bolon alhah bol bur yah bol,taxi joloojidiig bitgii davraa MONGOL niislel;chidee.
. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагта
bicheh yumaa oljdee taxinii hogjil gej yu bdiin ub taxi bol luuvar chid
Harin ch huviin mashintanguud ni shudarga baidag shdee, taxiny tooluur ch hudlaa sanagddag daa
Uber тэй ижил төстэй систем нэвтрүүлэхийг оролдоосой ингэж шүүмжлэх гэж ядаж байхаар!!!
202.55.183.178-т нэг ч гэсэн үйлчилгээ гадны хөгжилтэй орны жишигт хүрч байж л улс хөгжинө.
2000 iin gazar UB taxi 3500 gardiin shu ingeed shuluulaj bhaar zahiin mashind gar orgoj mongoo hemne mongol hunee hairla
oirhon zain duudlagin taxi yawahuu jaaxan amidraltai yum bicheech gadni xugjiltei orontoi jishihiig yana
duudlagiin taxi duudah gej 500 avchaad utsa shalgaangui tasalchina bur bainga 5 duudahad 1 nd ni bainga shaltgaangui tasalna tegeed dahiad 500 tolj zalgana duuduulsan gej taxi ni 1000 tegeed ehnii km ni 1000 za tegeed 5 min gevel 10 min-iin daraa ch zarimda irehgui dahiad zalgaj asuuval 500 tog dahiad unana utasnaas za tegeed boldog bol bas ugui e tooluurgui durtai unee helne 5000, 10000 geel shuud arai l heternee yalanguya ub taxi
Үнэн үнэн. Энэ халтуурны таксичид бол үнэхээр хэцүү шүү дээ. Итгэх арга байхгүй.