Өчигдөр нэгэн телевизийн нэвтрүүлгээр масктай хүн оролцож Тавантолгой болон Монголын улс төрчдийн талаар ярьсан нь олон нийтийн анхаахлыг татаж байна. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг хөдөлгөх зорилготойгоор энэ албан тушаалд томилогдсон. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын байрыг барьж өгвөл Тавантолгойг өгнө гэж “Эм Си Эс”-тэй тохироо хийсэн. Гэсэн ч “Эм Си Эс” амласан зүйлээ хийхгүй, намын байрыг барьж өгөөгүй учир Н.Алтанхуяг Тавантолгойн төслийг гацааж байсан гэлээ. Тиймээс бусад эрх мэдэлтнүүд, АН-ын томчуудын заавраар Ч.Сайханбилэг Тавантолгойн төслийг хөдөлгөх, тэр дундаа “Эм Си Эс”-д өгөх ажлыг дааж аван Ерөнхий сайд болсон гэв.
Тэгвэл Монголын улс төрийн томчуудын ард “Эм Си Эс”-ийн группын Ерөнхийлөгч Ж.Од байдаг,Монголын бүх улс төрчдийг дээрээс удирддаг гэж масктай хүн хэлсэн нь шуугиан тариад байна. Тэрбээр АН-ын ч бай, МАН-ын ч бай бүх томчууд түүний гараар хөдөлдөг бөгөөд өнөөдөр болж байгаа Тавантолгойг тойрсон асуудлуудад Ж.Одын удирдлагаар явдаг гэлээ.
Хэрэв энэ нүүрээ нуусан эрхмийн хэлсэн үнэн бол “Ч.Сайханбилэг болон бусад улс төрчдийг Ж.Одын утсан хүүхэлдэй хэмээн нэрлэж болохоор байна гэж олон нийт ярьж байна.
Өмнө нь ч Тавантолгойн ордыг "Энержи Ресурс" эзэмших гэж байна гэх яриа байнга гардаг байсан. Бүр Тавантолгойн ордыг Сү.Батболдоос төрийн мэдэлд авсан үйл явдлаас эхлээд "Энержи Ресурс" энэ асуудалд холбогддог байсан билээ.
Тэгвэл шуугиан тариад байсан С.Баярын АНУ дахь үнэтэй хаусуудын талаар дараах мэдээллийг өгсөн юм. Түүний хэлснээр бол С.Баяр Ерөнхий сайд байхдаа их хэмжээний шатахуун нөөцөлж, "Петровис"-ийн бизнесийг дэмжсэн юм байна. Үүний хариуд "Петровис"-ын дэд Ерөнхийлөгч байсан Давааням гэгч С.Баярт нэг хаусыг нь бэлэглэсэн байдаг гэлээ. Зарим хүн түүний үнэтэй хаусуудыг Оюутолгойн гэрээтэй харддаг. Гэхдээ он цагаар нь хөөвөл Оюутолгойн гэрээнээс өмнө энэ хаусыг С.Баярт бэлэглэсэн байдаг гэж тодотгосон юм.
Энэ үнэн үү, эсвэл бас нэгэн сонгуулийн шоу юу?

Сэтгэгдэл ( 47 )
Тэр Одын чинь ард Хятад байдаг гээ биз дээ МСS гол эзэн нь Гонконг хятад байдаг гэсэн тэгэхээр Баярцогт ч хантай юм бичсэн юм биш үү Хятадын Монгол гэж Офшор дансаа бөглөсөн биз дээ ер нь та минь ээ бид монгол хүнээ сонгоод байна уу хятадуудыг сонгоод байна уу бодмоор юм аа
=)) =)) =))
Бух л тендерийг Од Оджаргал гэдэг ах дуу нар авдаг, энэ 2-ын ард улс терчид байдаг гэж ярьдаг байсан. Тиймдээ ч маш олон охин компани байгуулаад л бухий л тендерийг авч байсан нь унэн. Тэгээд тэр их ажлууд бугд хийгдэж байсан уу гэхээр угуй. Сунжраад л дахин улсаас менге тесевлеед л явдаг. Эд нар бугд улсын тесевийг хувааж иддэг байсан юм байна. Негее мундаг шудрага Нямдорж яагаад дуугуй байнаа.
Ene Od chin bsa Moskbad Olon ulsin hariltsaani surguulig Munkh-Orgiltoi hamt tussun bur 10 jiliin neg anhiin huuhduud shu de. Ugaasa l tolgoi saitao bie jijigtei belcheer tomtoi huuhed bsan.
тэр мөнгийг нь Од удирддаг юм байна ккк
монголыг мөнгө удирддаг юм
Оджаргалыг дэмждэг Тэр баялаг бүтээгч шүү дээ Улс эх орныхоо төлөө их юм хийдэг л гэж боддог Олон хүн ажилтай амьдрал нь өнгөтэй болно ТТ-г явуулах хэрэгтэй
Масктай хүний яриа бодиттой. Үнэний магадлал өндөр байсан бололтой. Худлаа бол бухимдахгуй байх байсан. Идэж уусан нөхдүүд сандараас өөр яах вэ дээ. Хүмүүсийн коммент болон нийтлэлд энэ талаар бичиж байсныг уншиж байсан юмм байна. Үнэнийг ярьлаа гэж бодож байна.
ene unen medeelel shu olon ch sonsoj bsan zuil bnlee tur deere mcs mongoliin kompani bish hyatad kompani gj hun buhen yarij bgaa ene hyatad kompaniig zailuulahgui bol tur zasgiig unen utgiin alduulj bn ayulgui baidld zanalhiilj bn
Mcs, женко 2 т аль алинд нь итгэхку бна.
Тт гоо ашиглаад улсаа босгож чадахгу бол ухахаа боль. Явж малаа малалцгаа.
тто-г энержид өгч яасан ч болохгүй. яагаад заавал энержи гэж. үүнээс сайн менежменттэй монголоо гэсэн компаниуд зөндөө байгаа
Одоо энэ хэрүүл маргаанаа боливол таарна. Ярьсан зүйл нь үнэн юм бол Маск өмсөх хэрэг юу байна аа. Худлаа шоудаж байхаар ажлаа хиймээр юм аа. Улс орон, ард түмэн хохирохоос биш УИХ-ын гишүүд, Женко, MCS хохирохгүй ш дээ.
Munkhbayasgalan gej erguu huuhen odoo dureesee garaach, utgagui nevtruulgiin reitingiin navs unagalaa shde
Mask zuucheed ard tumnii tolgoi erguulne gej bodson bol bur durguig n hurgej bgagaa meddegui l um bh da
Өөрөө багтаагүй дээ хорссон Женко ”Би хохирвол бүгд хохирно” гэсэн санаагаа энэ нөхрөөр дамжуулж илэрхийлж байгаа нь энэ
ИМО фракц, гэхдээ үгүй байлгүй дээ
Ene enhbold jenko gansvh ntr boliochde iim archaagui yum hiij yawahaa ta nariin vnen nvvr tsaraig ard tvmen ali hediinee tanichihsan
Yum hiij bgaa hvniig bagnii tsaanaas shvvmjleh amarhanldaa
enerji resurs buhel buten 2000 huniig ajliin bairaar hangaj bga herev eniig boliulhiin bl 2000 bolovson huchnee yahiin boloo? utgagui yum
Iim galzuu soliotoi yumnuudiig shuurch avaad olon niited tsatsaj baigaa erhem setguulchid bolivol taarna. Ene ni hend heregtei yum be.Ugaasaa bid chin uchraa olohgui budlj baihad deerees ni ene metiin hog tsatsaj ulam budliulah hereggui ee
Iim galzuu soliotoi yumnuudiig shuurch avaad olon niited tsatsaj baigaa erhem setguulchid bolivol taarna. Ene ni hend heregtei yum be.Ugaasaa bid chin uchraa olohgui budlj baihad deerees ni ene metiin hog tsatsaj ulam budliulah hereggui ee
Uund itgeh hereggui ee. Ugaasaa l nuur amaa nuutsan ene etgeed heniih ni zahialsan shou gehees oor yu ch baihgui. Tuum l unen yum bol barimt notolgoog ni delgeed yadaj nuuree olond haruuldaggui yum gehed ovog neree heleed garch bolnoo doo. Zi shou yu Jenkogiin shou yu yamarch baisan shoun unen yum.
Uund itgeh hereggui ee. Ugaasaa l nuur amaa nuutsan ene etgeed heniih ni zahialsan shou gehees oor yu ch baihgui. Tuum l unen yum bol barimt notolgoog ni delgeed yadaj nuuree olond haruuldaggui yum gehed ovog neree heleed garch bolnoo doo. Zi shou yu Jenkogiin shou yu yamarch baisan shoun unen yum.
Erguu mangar huniil yaria bnlee
Yu yariad bga yum bol uchriig ni olohgvi yum da estoi chotgor bvv med deedsvvd min uchraa olooch ee
Yu yariad bga yum bol uchriig ni olohgvi yum da estoi chotgor bvv med deedsvvd min uchraa olooch ee
Unen ug gashuun bdg. Uneniig helbel mongold heden hun alsnig bugd medej bg. Ard tumen bugd aidastai yavaa shuu....
За ёстой зоргоороо ярьсан байнадаа. Өөрийн бодлоо согтуу үедээ найзууддаа л ярихгүй яах гэж ингэж дэмий юм хийж нүдний булай, түмний шившэг болно вэ?
НААДАХ ЧИНЬ ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ТАВАН ТОЛГОЙГ ЗОГСООХ ГЭСЭН Хв БАТТУЛГЫН Л САНАА ШҮҮ ДЭЭ С-1 ТЕЛЕВИЗ ЖЕНКОГИЙН ТЕЛЕВИЗ МЭДЭЭЖ МАСКТАЙ ХҮН НЬ ГОЛ БИШ ХЭН ТҮҮНИЙГ ХЭЛҮҮЛЭВ ГЭДЭГ Л ГОЛ ЯАГААД ТАВАН ТОЛГОЙГ ИХ ХУРЛААР ХЭЛЭЦЭХГҮЙ УДААГААД БАЙНА ВЭ ЯРИЛЦААД ЭХЭЛБЭЛ ОЛОН АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛНО. МЭДЭЭЖ ЖЕНКОГИЙН ХУДЛАА ЯРИАНУУД ИЛЧЛЭГДЭЭД ИРНЭ. ТАВАН ТОЛГОЙ ТАРИЙН 100 ХУВЬ БАЙХ ЁСТОЙ ЮУН 51 ХУВЬ ТӨРД БУСДЫГ НЬ ТЭГЭЭД УЛСТӨРД ОЙР БАЙГАА НӨХДҮҮД АВАХ УУ ТЭГЭХГҮЙ ШҮҮ ТЭГВЭЛ АРД ТҮМЭН ЦУСАА ГАРГАНА ШҮҮ.
Нүүрэндээ үстэймуу хаашайн банди чинь
Chaddagiin bolchi MASKA avaad yriach oodgui hudalch hovsh min
Yostoi soliorol. Iim nuuree, neree nuusan hulgaichuud l MOngol ulsyg mini hagalan butargagchid baidag. Tiim l chuhal unen zuiliig medej baigaa bol nuuree, neree nuuhyn shaardlaga yu bn. Il garaad shuud helehh heregtei sh dee. Battulgyn bas negen yavuullaga.
aimshig.