Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд санал асуулга явуулахын өмнөхөн Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авах санал гаргалаа. Уг саналыг УИХ-ын дарга зөвшөөрч ирэх долоо хоногт дээрх хуулийг төслүүдийг эргэн хэлэлцэхээр болов.
Энэ үеэр Н.Батцэрэг гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг ирэх даваа гарагийн Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанд өөрийн биеэр оролцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөөр мэдээлэл өгөхийг хүслээ.
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )