Засгийн газар бүслэлтэд орчихоод байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Хуйсагнуур,  хаврын тарчигхан өдрүүд, гудамжны шороо хийссэн гундуухан төрхтэй хамт  улс төрчид дээрээ хэмлэлдэж, эрх дархаа булаалдсан эхнэр нөхөртэй  айл л нэг ийм байдаг боловуу гэмээр  болж бүтсэн зүйлгүй, задгай зайварган, ундуй сундуй л байна даа Монгол орон минь.

Өвөлжин хаваржин өлгийдөж авах гэж бэлдсэн Тавантолгойн хөрөнгө оруулалт Их Хурлынхны ширээн дээр очоод таг чиг. Гэсэн хэрнээ лхагва гаригт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдсангүй.  

Эдийн засаг өндийх нь үү, Гачууртын орд гацаанаас гарах уу, Оюутолгой урагшлах уу...  Мөн ч олон асуулт, хүлээлтийн өмнө мэлэрч байна, өнөөдөр.   АН-ын сонгуулийн уриа дуудлага болсон  “улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах”-аа хүлээсээр дараагийн сонгуультай золгох нь тодорхой болчихлоо. Итгэж найдаж энэ намыг дугуйлсан юм сан, өөдөөс барьж буй хариу нь  эдүгээгийн бүтэлгүйтэл болж ирэв ээ. Их санасан газар есөн шөнө хоосон  хононо гэдэг л энэ байх.

“улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах”-аа хүлээсээр дараагийн сонгуультай золгох нь тодорхой болчихлоо.

Эдийн засгаасаа илүүтэй засаглалын хямрал монголчуудын хоолойд тээглэчихээд байна.  Харж байгаа биз дээ.  Их Хурал нь Засгийн газраа буланд шахчихаад бүлтэгнүүлж байгааг.  Хагас жилийн нүүр үзэж байгаа  “Шийдэл”-ийн Засгийн газрын шийдвэрүүд бүгд УИХ дээр очоод бүдэрдэг  болсон. Ч.Сайханбилэгийн  сайхан мэдээллийн маргааш нь З.Энхболд хаврын чуулганы нээлтэн дээр  байгуулсан Засгийн газрын сайдуудаа огцруулна гэж заналхийлсэн. Төрт  ёсны дэг жаяг, хүндлэл хүлээц, улс төрчийн соёл гэдэг юм гээгдэж буйн  жишээ нэг ийм.

Ерөнхийлөгч  энэ гэрээг  УИХ-аар оруулах шаардлаггүй гээд хэлчихсэн байхад УИХ-ын дарга нь татаж аваад  таг дараад суучихаж байгаа юм. Ерөнхий сайд нь 14 хоногийн дотор түргэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг дайгаад явуулсныг санаж байгаа байх. Тэгээд хүсэхэд хясч байгаа нь энэ.  Ажлын хэсгийн ахлагч гэсэн шошигтой  УИХ-ын гишүүн  Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн тендерийг дахин явуулах хэрэгтэй” гээд “халуурч бүлээрч” байна.  Хамгийн хачирхалтай нь энэ бүхнийг харсаар мэдсээр суугаа хэрнээ эрхэм Ерөнхийлөгч бүлх  залгичихсан юм шиг бүлтэгнэж, таг чиг суугаа нь хачирхалтай. Хэрвээ тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болдог бол Тавантолгойг Засгийн газрын хэмжээнд шийдээд урагшлуулах боломж байгаа.  Монгол  төрийн ноён оргил  хүчгүйдэж, хүлээхээс өөр гаргалгаагүй болсон бололтой.  Засаглалын энэ хямрал араасаа эдийн засгийн доройтлыг  хөтөлж ирлээ. Одоо “стэнд бай”-г мөрөөдөж байна.  Эс тэгвэл гадныханы муу амалсан 2017 оны Монголын дампуурал  жинхэнээрээ ирнэ.

Хамгийн хачирхалтай нь энэ бүхнийг харсаар мэдсээр суугаа хэрнээ эрхэм Ерөнхийлөгч бүлх залгичихсан юм шиг бүлтэгнэж, таг чиг суугаа нь хачирхалтай

Монголын “мөс зүсэгч” болох учиртай Тавантолгойн мега төсөл УИХ-ын дарга З.Энхболд гэж ганцхан хүний хүсэл зорилгоор гацчихаад байна гэж иргэд харсаар, ярьсаар байна.  УИХ нь Засгийн газраа хянадаг цагддаг юмаа гэхэд  Энхболд гэдэг хүн УИХ-ыг дангаар төлөөлөөд байх эрх зүй нь ямар байдаг юм бол. Тэр хурал удирдах, алх цохих үүрэгтэй.  Одоо дээр нь АН-ын даргын сонгуульт ажил нэмэгдсэн. Намын дарга байх нь намаасаа сонгогдсон гишүүдээ дуулгавартай байлгах  “хүмүүжил”-ийн  бэлээхэн хэрэгсэл болно гэсэн үг.  Дараагийн сонгуульд  нэр дэвшье л гэж байгаа бол  даргынхаа өөдөөс цор цор хийх хэрэггүй гэдгээ Их хуралд суудалтай энэ намын 30 гаруй гишүүд мэдэхгүй гээд яах билээ.  Дагаж л урсахаас өөр аргагүй.

Засаглалын энэ хямрал араасаа эдийн засгийн доройтлыг хөтөлж ирлээ. Одоо “стэнд бай”-г мөрөөдөж байна. Эс тэгвэл гадныханы муу амалсан 2017 оны Монголын дампуурал жинхэнээрээ ирнэ.

Тавантолгойн асуудлаар намынх нь  Гүйцэтгэх зөвлөл Засгийн газрынхаа эсрэг улс төрийн шийдвэр гаргаж байх жишээний.  Дампуурал гэх үү, даажигнал гэмээр юм уу.

Сайханбилэгийн Засгийн газар гэж улс төрийн дэмжлэггүй,  талд төөрсөн янзага шиг , аль эсвэл нохойд хөөгдсөн туулай шиг хөөрхий дүр төрхтэй төрийн институц болж хувирав.  Одоо оймсонд хавчуулагдаж ордонд орж ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрыг огцруулах асуудлыг судалж байна гэнэ.  УИХ-ын  дэмжлэггүй Засгийн газарт МАН мэдээж хамтраад байхыг хүсэхгүй.  Ийнхүү “Шийдэл”-ийн Засгийн газар бүслэлтэд  орчихоод байна.  Муухай дээр улцан гэгчээр угаасаа ч урагштай биш,  дээр нь шийдэмгий бус. Хоёр толгойг ярихаас хэтэрсэнгүй.

Энэ ил далд хэмлэлдээн, энэ их талцал, энэ ойворгон улс төржилт, суудлаа олдоггүй дээдчүүл, засаглалын хуваарилалт. Ухаанд нь ухна үхсэн амьтан хэмээн хууччуул ярьж байдаг сан. 

Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв гэгчээр УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай дээд түвшиндээ ярьж эхлэв бололтой.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhbold elbegsaihan (123.121.199.190) 2015 оны 05 сарын 26

Sain baina. Sain baina. Uh hurliig taraah niig ali ert l sedeh baisan yum daa. Bid ih urgishgui humuus yum Tartagt ni tulgaj baij l neg yum taraah tuhai yarih yum daa. Hurlaarai.

0  |  0
Enhbold elbegsaihan (123.121.199.190) 2015 оны 05 сарын 26

Sain baina. Sain baina. Uh hurliig taraah niig ali ert l sedeh baisan yum daa. Bid ih urgishgui humuus yum Tartagt ni tulgaj baij l neg yum taraah tuhai yarih yum daa. Hurlaarai.

0  |  0
од(43.242.243.49) 2015 оны 05 сарын 26

гарын таван хуруу киноны хүүхдүүд шиг машиныг нь түрж явууллах уу?

0  |  0
Нар(112.72.13.205) 2015 оны 05 сарын 25

Энэ их хурал Монголын туухэнд хамгийн адгийн муу парламентээр тодорно Их хурлын дарга нь бусад гишуудийнхээ эрхийг зурчдуг ганцаарчилсан тоглолт хийдэг Засгийн газрын ажлыг шуурч аваад хийлгэхгуй хирнээ уурсдийнхуу оноогдсон ажлаа хийж чадахгуй Хогийн амьтад

0  |  0
lea.gjxn;(122.201.22.91) 2015 оны 05 сарын 24

ЧОНО УЧИРТАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС АЙНА, ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЫГ ЧОНЫН ТААЛАЛД НИЙЦҮҮЛЖ ЗАСНА. БИДНИЙ ОДОО 35 ЖИЛ ИДЭЖ БАЙГАА ЭРДЭНЭТЭЭС 6 ДАХИН ИХ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ 2000 ТОНН АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭНИЙГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙНА АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ӨНӨӨ ЦАГИЙН БИДЭНД ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД БУРУУ ГАРЫН ХАРИЙНХАНД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ӨМНӨГОВЬ ХАНБОГД ОЮУТОЛГОЙ МОНГОЛЫН ХИЛИЙН ДОТОР БАЙДАГ ЮМ. ҮНДСЭН ХУУЛИНД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГАА ХӨРСӨН ДОРХИ БАЯЛАГ М

0  |  0
zochin(211.243.52.119) 2015 оны 05 сарын 17

Ene hyamraltai hetsuu ued Venesuel ulsiin dood tsalingiin hemjeeg Venesuel ulsiin Yoronhiilogch irgediinhee tsaling 30% nemsen bna.Manaihan bas bodmoor yumaa.Irged huchtei tsagtgalan baih tsagt Uls huchtei gej mededguimuu.Hunchgui olsgolon irgedtei baihad tur ni hurtel ganhaj naiganaa gej baimaar yum.

0  |  0
sereeter(46.173.194.171) 2015 оны 05 сарын 16

Ene zasag zavakhgui nee.AN iinkhan MAN tai bish khoorondoo khel amaa ololcoochee.Baakhan oimsond khavchuulagdaj ikh khurald orj irsen khokhoduus bolj suurlee dee.Odoo darga n gej bukh yumiig dampuuruuldag nokhor bolson buur ongorno biz...

0  |  0
эрхэм(112.72.13.99) 2015 оны 05 сарын 15

бүх уурхайнуудыг хаах хэрэгтэй уул уурхай монголчуудыг юугаар гийгүүлж байсан юм бэ

0  |  0
зочин(108.59.8.208) 2015 оны 05 сарын 15

Сайханбилгийг анх сайд боллоо гэхэд нь би Алтанхуягийн хувилгаан дүр, ялгаагүй биз дээ гэж бодож байсан овоо өөр байна шүү. Алтанхуяг хурал дээрээ ерөнхий сайдыг загнаж зандарч байхыг бодоход өөрөөс нь илүү байж сайн засаглаж чадаад байгаа болохоор л тэгсэн байх мөн үү

0  |  0
МАН засгаас гар(103.229.123.43) 2015 оны 05 сарын 15

Хань болохгуй МАН-ынханыг бугдийг засгаас хоож гарга тэртэй тэргуй хариуцлага уурэхгуй гэсэн МАН-ынхан засгийн ажлыг унагахаас оор юу хийх юм хаяагдаж байсанаас хаясан нь дээр шуу АН-ынхаан дараа жил сонгууль болно гэдгийг санаж засгаа оорсдоо авч ажлаа хийж ард тумнээр дугнуул

0  |  0
өаааа(43.242.242.52) 2015 оны 05 сарын 15

Засаглалын

0  |  0
өааа(43.242.242.52) 2015 оны 05 сарын 15

Харин тийм болохоор л Кахсаглалын хямрал гээд байгаа юм биш үү

0  |  0
hmmm(78.124.79.80) 2015 оны 05 сарын 15

Erunhiilugchid ih hurald zaah erkh medel baihgui sh dee. Yamar erunhiilugch iin zasagtai bish. Hen ni yamar huuliar yaj ajillah yostoi talaar medej avah heregtei.

0  |  0
Тугаа(222.114.162.103) 2015 оны 05 сарын 15

Монголын торд Женко Баттулгаар еронхий сайд болгох хэрэгтэй байна.

0  |  0
Монгол(202.126.89.176) 2015 оны 05 сарын 15

Хутган үймүүлэгчид, хувийн эрх ашгаа илүүд үзэгсэдээс ангижираагүй цагт Монголын улм төр хэзээ ч шударга байж чадахгүй. Эх орноо бодмоордоог дэмжиж байна

0  |  0
эх орноо бодмоор доо(103.229.120.35) 2015 оны 05 сарын 15

МОНГОЛЫН ТӨРӨӨР ТОГЛОЖ БАЙГАА ХҮН БОЛ ЭНХБОЛД БИШЭЭ Х. БАТТУЛГА ШҮҮ ДЭЭ ЭНХБОЛД БОЛ ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ХҮН ТҮҮНИЙГЭЭ Ч ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙГАА. ИЙМ ИХ ХЖУРАЛТАЙ МОНГОЛ ЯАЖ Ч ӨӨДЛӨХ ВЭ НЯМДОРЖИЙН ХЭЛДГЭЭР ТАРАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНАА. ЭЛБЭГДОРЖ НЭГЭН ЦАГТ УЛСТӨРД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ АҮМҮҮС БАЙХ ЮМ ГЭЖ ЖЕНКОГИЙН ТУХАЙ ХЭЛСЭН МӨРТЛӨӨ ТҮҮНИЙ ИХ МӨНГӨНИЙ ӨМНӨ БҮГД Л СӨХРӨХ ЮМ ДАА. МӨНГӨ БҮХНЭЭС ХҮЧТЭЙ БАЙНА ШҮҮ. БАТТУЛГА УУЛ НЬ МОНГОЛ ХҮН ДЭЭ ЭХ ОРНОО БОДМООР ЮМ ДАА.

0  |  0
Top