Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын СI банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байна. АНЭУ-ын CI банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп юм.
Монгол Улсын Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд худалдан авч, хамтран ажиллахаа тус банкныхан илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлжээ. Энэ үеэр бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулах, Монгол Улсад айлчлахаа мэдэгдсэн гэнэ.
Манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой аж.
Ерөнхий сайд АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахян, тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Заед Ал Нахян нартай уулзалт хийжээ.
Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцсан байна.
Харин Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид нь Монголд очихоо илэрхийлсэн байна. Мөн тус уулзалтын үеэр Монголоос тус улсад нэг сая толгой малын мах экспортлохоор болжээ.
Сэтгэгдэл ( 6 )
ih muu medee bna hezeech butehgui harj baigaarai
Мах хомс, малгүй байж яаж мал илүүчлэх юм вэ. Орос руу 1 улирлын хэрэгцээнийх нь махыг гаргахад монголын мал байхгүй болно шүү дээ, амладаг дарга нараа
CI bank gej Dubaid baikhgui baina
Maluuda enethegees gesiishtee