Говь-Алтай аймагт МАН дахин үнэмлэхүй ялагдал хүлээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

МАН-ыг ямар ч үед дэмждэг цөөхөн хэдэн улаан аймаг үлдсэний нэг нь Говь-Алтай аймаг байсан бөгөөд энэ аймгаараа МАН-ынхан ихэд бахархдаг байсан билээ. Гэтэл өнгөрсөн оны эхээр буюу 2014 онд болсон аймгийн ИТХ-ын дахин сонгуульд МАН-ын Удирдах зөвлөл ихээхэн анхаарал хандуулж 10 шахам УИХ-ын гишүүд, намын УЗ-өө бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчилан ажилласан ч ямарч нөлөө үзүүлж чадалгүй ёстой л “Үсгүй хусуулна” гэдэг шиг бүх нэр дэвшигч нь ялагдаж аймгийн ИТХ-д Ардчилсан нам анх удаагаа олонх болсон юм.

Тэгвэл энэ байдал саяхан дахин давтагдаж аймгийн төвийн Есөнбулаг сумд шинээр байгуулсан 4 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга,  Засаг даргыг сонгох сонгуульд дахин үнэмлэхүй ялагдал хүлээсэн байна. Тухайлбал шинээр байгуулсан 4 багийн ИНХ-ын даргын нэгийг, Засаг даргын мөн нэгийг арай ядан ганц хоёр хүний саналын зөрүүтэйгээр авсан аж.  Энэ байдлаас болж МАН-ын жирийн гишүүд нь бужигнаж эхэлсэн бөгөөд аймгийн МАН-ын хорооны дарга нар  ажлаа хийж чадахгүй байна, ял авсан гэмт хэрэгтнүүдээр удирдуулахгүй, намын тэргүүлэгчдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул гэсэн шаардлага тавьж эхэлсэн сурагтай. Энэ нь ч бас учиртай аж. Юу гэвэл тус аймгийн МАН-ын дарга нар нь намын байран дээрээ зодолдсоноос болж намын дарга, дэд дарга нар нь танхайн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн ажээ.

 Энэ мэтчилэн Говь-Алтай аймгийн МАН-ынхан бөөн барцадтай байгаа бол АН-ынхан нь мөн л иргэдээс ихээхэн хэмжээний шүүмжлэл  дуулаад байгаа аж. Юу гэвэл улаан аймгийг цэнхэр болгож чадсан аймгийн Засаг дарга, АН-ын дарга  нь Японд явж байгаад цагдаад баригдсан, төрийн мөнгөөр хийж байгаа цэвэр усан дээр зургаа тавьж өөрийгөө рекламдсан зэргээр банга хүртээд байсан бол мөн л дээр дурдсан багийн асуудлаас болж шүүмжлэлд өртжээ. Учир нь тус аймгийн төв нь  дөнгөж 16 мянга гаруйхан хүн амтай байж эдийн засаг хүндэрсэн энэ хүнд үед аймгийн ИТХ-аасаа шийдвэр гарган өмнө байсан 6 багаа хувааж 4 шинэ баг нэмсэнээр 10 багтай болсон нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн төрүүлжээ.

Ард иргэд нь ажилгүй, орлоггүй арай ядан өдөр хоногийг  өнгөрөөж байхад шинээр баг байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, улс төрийн нүүдэл хийж  байна гэцгээж байгаа ажээ. Яагаад гэвэл АН –ынхан нь олонх болсон энэ үедээ 2016 онд  дахин ялах нөхцлөө бүрдүүлж хүн ам төвлөрсөн аймгийн төвдөө 4 баг нэмж  байгуулна гэдэг нь аймгийн ИТХ-д дахин 4 баталгаатай суудалтай болно гэж тооцож байгаа аж. Гэвч энэ нууц нь задарч, иргэд нь дургүйцэж байгаа бололтой. 

Мөн энэ долоо хоногт Улаанбаатар хотод Говь-Алтай аймаг сурталчилах өдрүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд тус аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн дарга, ажилчид, 18 сумын удирдлагууд гээд дор хаяж 100 гаруй хүн мөн л төрийн мөнгөөр тансаглаж байгаа ажээ.  Аймаг орон нутгаа сурталчилна гэдэг нь өөлөөд гоочлоод байх зүйл биш ч харамсалтай нь зохион байгуулж байгаа ажлууд нь ямар ч үр дүнгүй, хоорондоо уяалдаа холбоогүй, хүмүүс үзэж сонирхоогүй арга хэмжээнгүүд болж байгаа гэх. Үүний нэг жишээ нь 4-р сарын 27-нд Чингисийн талбайд болсон Шоуны үеэр бороо орсоноос болж 100 хүрэхгүй хүн үзсэн тоглолт болсон  гэх бөгөөд харин эсэргээрээ энэ арга хэмжээнд л гэхэд нэлээдгүй хэдэн сая төгрөг зарцуулсан сурагтай.  Бөхийн өргөөнд болсон Үндэсний бөхийн барилдаан нь мөн л ямар ч үзэгчгүй, өндөр цолтой бөхгүй болжээ.

            УИХ, орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ үед гол хоёр намын нэр хүнд нь ийнхүү унаж байгаа бол улс төрийн 3 дагч хүчин нь бэлтгэлээ чимээгүйхэн, чамбайхан хийж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.91.89) 2025 оны 03 сарын 13

ардын нам ,ардчилсан нам хоёрт ард түмний 30% ийн тус тусбайнгын дэмжмгч байдаг.үлдсэн 40% гэж харанхуй масс байдаг .энэ дээр л уянга, ганбаатар гэх мэтийн нөхдүүд тоглодог байхгүй юу.энхбаяр энэ дээр яаж тоглохоо мэдсэн учраас 12 оны сонгуулиар овоо хэдэн оноо авсан.энэ 40% чинь ялж байгаа сталинд нэг морь,ялагдаж байгаа хийтлэр хүүд хоёр морь өгье гэж ярьдаг л сонгогчид.

1  |  0
амараа(202.179.29.20) 2025 оны 03 сарын 13

Монголыг Санжийн Баяр, Сү. Батболд хоёр дампууруулсан. Г.Уянга, Батцогт нар хамжигчаар орсон ш дээ хамуудаа

1  |  0
зочин(122.201.24.79) 2025 оны 03 сарын 13

Мөрөөдчих юм аа, АН одоо дахиж гарахгүй, 16 онд байхгүй, улс орноо бүүр сүйрүүлэх гээгүй л бол юу гэж энэ намыг сонгох вэ дээ

1  |  0
Top