Засгаа унагааснаас парламентыг тараасан нь дээр

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 02

УИХ-ын гишүүний суудал гэхээр бурханы гүнгэрваа, бухын хэвтэр биш л дээ. Гэхдээ тэнд очсон бүхэнд Засгаа онхолдуулах санал санаачлагын онцгой эрх дарх байдаг.  Одоо ч гэсэн Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаар Г.Уянга тэргүүтэн  гарын үсэг цуглуулаад гүйж явна.  Тэдний энэ эх оронч санаачлагыг 17 гишүүн хэдийн дэмжээд байгаа гэнэ. Салхи эргэж байгаа нь тэр дээ.  Хэрэв энэ тоо 19-д хүрвэл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Нэгэнт л энэ асуудлыг хэлэлцээд эхэлбэл галт тэрэг хөдөлчихлөө гэсэн үг. Тэртэй тэргүй цаана нь  дуу хоолойгоо нэгтгэсэн уриа хашгирч, уухай нэмэх “морин цэргүүд” АН-д ч, МАН-д ч бэлээхэн бий. Засгаараа тоглох нь Монголын хууль тогтоогчдын гаршсан ганц тоглоом нь.  Засгаа унагах нь байшин нураахаас амархан гэж ярилцдаг болсон байна лээ.

Ганц нэг тоо баримт дурдая. Харьцуулж хараарай.

Зөвхөн 2012 оноос хойшхи гуравхан жилийн хугацаанд  сайд болон Еранхий сайдын томилгооны  асуудлыг УИХ долоон удаа хэлэлцсэн гэх дүн бан бий.

 

1990 оноос хойш Монгол Улсын Засгийн газар 14 удаа өөрчлөгдөж байжээ. Үндсэндээ 24 жилийн хугацаанд шүү дээ. Нэг Засгийн газар ердөө 1.7 жил орчим хугацаанд л ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр УИХ хамгийн багадаа 30 шахам удаа Засаг огцруулах,  томилох асуудлыг хэлэлцсэн байж таарах гээд байна. Зөвхөн 2012 оноос хойшхи гуравхан жилийн хугацаанд  сайд болон Еранхий сайдын томилгооны  асуудлыг УИХ долоон удаа хэлэлцсэн гэх дүн бан бий. Гүйцэтгэх засаглал нь ийм үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг болсон нь   Монголын  нэг эмгэнэл болсон гэвэл үнэнд илүү дөхнө. 

Өндөр хөгжилтэй гадаадын орнууд Засгаа аль болох тогтвортой ажиллуулахыг эрмэлздэг. Тэд Засгаа огцруулснаас парламентыг тараасан нь дээр гэж үздэг тухай учир мэдэх нэгэн хэлж байсныг санаж байна.  Үүнийг батлах бэлээхэн тоо баримт байна. Урьд нь хэвлэл мэдээллээр гарч байсан болохоор  танд ч гэсэн танил байгаа байх. Гэхдээ дахиад нэг  саная.

Герман улс 1982 оноос хойш ердөө гуравдах Засгийн газартайгаа ажиллаж байна. Ингэлээ гээд тэд хөгжиж  хүчирхэгжиж байгаа болохоос биш эдийн засаг нь унаж ганхсан юм алга.  Европ даяар нүүрлэсэн санхүүгийн хямралыг чухамдаа Германы хүчирхэг эдийн засаг л аварч үлдсэн. Англи улс сүүлийн 25 жил Засгийн газраа дөрвөн  удаа л хөдөлгөв.

Ирэх сонгуулиар ард түмэн МАН-аас бус АН-аас амлалт нэхнэ. Тэгээд тэд “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах” сонгодог  популист амлалттайгаа 2016 оны сонгуульд бараа сураггүй болж, унах нүхээ өөрсдөө малтаж байгаатай адил юм болно. 

 

Манай хууль тогтоочид дандаа гадаадын жишиг ийм гэж ярих дуртай. Тэднийг дагаж дууриах бас дуртай. Гэсэн хэрнээ энэ мэт эх орны эрх ашгийн төлөөх шийдэл хубилбарыг нь алгасаад явчихдаг юм. Ямар сайндаа л УИХ-ын дарга хаврын чуулганыхаа нээлт дээр Засгаа огцруулна хэмээн заналхийлж байхав даа. Даргын энэ санаачлага одоо цэргүүдээр нь үргэлжилж байна.

Улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явц, өнгө төрхөөс харвал ирэх долоо хоног Засгийн газрыг огцруулах ээлжит сценариар  үргэлжлэх магадлал өндөр болчихлоо. Ямартай ч Ч.Сайханбилэгийн танхимын дээр үүл хуралдаж эхэлсэн. Ерөнхий сайдыг огцруулах санал санаачлагатай зэрэгцэн “Шударга ёс” эвсэл Засгаас гарна гэсэн мессеж илгээгээд эхэллээ. Эндээс харахад Засгийг задлах сонирхол их байгаа юм байна

Хэрэв  УИХ “Шийдэл”-ийн засгийн газрын шилийг харвал дараагийн Засгаа байгуулах гэж “дайн” болохоос наахнуур юм болно. Огцруулах, томилгоо энэ тэр гэсээр байтал АН-д сонгуулийн амлалтаа үргэлжлүүлэх хугацаа үлдэхгүй. Ирэх сонгуулиар ард түмэн МАН-аас бус АН-аас амлалт нэхнэ. Тэгээд тэд “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах” сонгодог  популист амлалттайгаа 2016 оны сонгуульд бараа сураггүй болж, унах нүхээ өөрсдөө малтаж байгаатай адил юм болно. Засаглаж чаддаггүй гэдгээ дахин бат нягт нотолж өгснөөрөө  иргэдийнхээ итгэлийг эргэж ирэхийг хүлээж,  сүүлийн үед энэ бүлгийнхний хэлэх дуртай болсон улс төрийн “моорог” болох ирээдүй л илүү тод харагдах байх даа.

П.Булган

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
onon(45.49.214.15) 2015 оны 06 сарын 03

xoorondoo xoloo jiiltseed l mon ch xetsuu uxeruud shuu, 2 xun xoorondoo xereldej baibal bayrlaj baidag mongolchuud xezee ch oodloxgui, xereldeed bai xereldeed bai

0  |  0
namkhai(46.173.194.171) 2015 оны 06 сарын 02

Ene khuraliin iim dampuu baidal dargatai n kholbootoi l doo.Khunii durgui khurgesen iim nokhoriig khen tookhov dee.Odoo bol 76uulaa darga bolchikhson l yum shig baina.

0  |  0
Bold(112.72.13.14) 2015 оны 06 сарын 02

Эрдэнэчимэг,Баянсэлэнгэ,Баттулга гэх мэт боловсролгүй хүмүүс бидний толгой дээр гарчихсан тэнэгтэж байхад уур минь хүрч улсаа дампуруулсан тэднийг будаа болгомоор санагдах юм даа

0  |  0
Шарав(202.179.15.3) 2015 оны 06 сарын 02

Засгаа унгаасанд орвол 76 толгойтой атгаалжин хар мангас УИХ-ыг тараасан нь хамаагүй дээр, дээрх тооны мангасаас 10-дыг нь ирэх сонгуульд орох мандатыг нь өгчихөөд үлдсэн хэдийг нь Монгол улсаас хөөчихье өө. Харин үлдэх 10 дотор алдарт урвагч Ц.Даваасүрэнг бүү оруулахыг үе дамжин санатугай

0  |  0
Нэг толгой(202.131.252.217) 2015 оны 06 сарын 02

Огцруулаад бүх ард түмний санал асуугаад ерөнхийлөгчийн засаглалтай болвол таарна. 76 эргүү толгой тал тал тийш харж суугаад хийсэн юмгүй байснаас 1 толгой байгаад бүх зүйлээ хөдөлгөх нь хамаагүй илүү юм. 13-р зуунд олон толгой удирдаагүй ганц Чингис хаан л удирдсан шүү дээ.

0  |  0
Soongo(43.242.243.75) 2015 оны 06 сарын 02

Ёстой зөв шийдвэр. Хууль тогтоох дээд байгууллага байж үндсэн ажлаа хийдэггүй, хуулийн чадваргүй маш олон хүнээр багаа бүрдүүлсэн. Их хурал шиг хэрэггүй газар үнэхээр алга, тэртээ тэргүй хууль байсан ч үйлчилдэггүй улс юм чинь парламентаар яах юм. Болдог бол хурдан тараавал таарна. Ер нь сонгууль энэ тэр хийх ямар хэрэгтэй юм. 76 толгой идэж байхаар ганцхан толгой хахтлаа идвэл таарна гээд ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч яадаг юм. Ард түмэнд хохирол нь арай бага тусна байх. Аргаа ядсан хүний үг

0  |  0
surjigneh ni dendeed(103.10.21.121) 2015 оны 06 сарын 02

surjigneh ni dendsen ene zasag uurgee ner turtee bieluulj unen turhuu haruulsan, urgun barisan ni uyabnga nar bolohoos mongolin jiriin irged erh medeltee bsan bol bur nuuts tulubluguu gegchees ni umnu ene zasgiig buulgah bsan yum, hrin ch udaan teslee

0  |  0
зочин(122.201.24.79) 2015 оны 06 сарын 02

АН-ын засаг зорилгоо биелүүлсэн, одоо огцруулах хэрэгтэй, нохой, шиг амьдруулж, өрөнд баригдсан монголыг бий болголоо, дахин бүү үзэгд

0  |  0
Top