АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр 14 цагт Төрийн ордны А танхимд болно. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын дарга нар оролцож цаг үеийн асуудлаар намын удирдлагуудтайгаа санал солилцох юм.

Мөн Ардчилсан намын дарга З.Энхболд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж санал солилцох аж.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Монгол хүн-2020 мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top