Зочид буудал барихад 150 тэрбум төгрөгийн зээл олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх онд манай улсад зохиогдоно. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх нэг асуудлыг өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад харилцаа хөгжинө, нэр хүнд өснө, олон улсад Монголыг таних сурталчилгаа болно. Үүнээс үүдээд манай улсад аялал жуулчлал хөгжинө гэсэн зорилгыг агуулж байгаа учраас уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа. Ийм хэмжээний хүмүүсийг Монгол Улс хүлээж авах зочид буудлын нөхцөл байдал ямар байна вэ гэдэг асуудлыг өнгөрсөн хугацаанд судалж үзсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлж байна. Үүнээс 59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа юм. Эдгээрийг шалгаж үзээд 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий. Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4  буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн. Тэдгээр буудлыг барихад багагүй хөрөнгө шаардагдахаар байсан. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг тус хуралдаанаас гаргалаа. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх юм. Зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочдыг болон жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж үзэж байгаа юм. Дээр нь зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцлээ. Нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцохоор олон тооны машин шаардлагатай болно. Тйимээс Японы “Тоёото” корпорацитай ярьж байгаад хамгийн сүүлийн үеийн машиныг нийлүүлье гэдэг асуудлыг зохион байгуулах хорооноос танилцуулсан. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэхээр тогтлоо” гэв.

 Органик бүтээгдэхүүний хуулийг өргөн барина

Хөдөө аж ахуйтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам эрчимтэй өсч, энэ хэмжээгээр хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай болдог байна. Гэтэл газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарт хөгжих бололцоогүй, хотжилт, дэд бүтцийн хүрээнд хумигдсаар иржээ. Нэг га газраас авах ургацын ашиг шимийг дээшлүүлэх боломж дэлхий ертөнцөд байхгүй байна гэж судлаачид үздэг байна. Ийм учраас сүүлийн жилүүдэд нэг га-д тарих ургацыг авахын тулд химийн бордоо хэрэглэдэг аж. Мөн генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг гаргаж авснаар малын генийн удамд нөлөөлжээ. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байгаа ч гэсэн эрүүл ахуйн талаасаа сөрөг нөлөөтэй аж. Ийм учраас органик бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг олон улс дэвшүүлж байгаа юм. Органик бүтээгдэхүүнийг Австри, Австрали, шинэ Зеланд, АНУ зэрэг орон үйлдвэрлэдэг байна. Энэ улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 10-аас доошгүй хувь нь газар тариалангийн бүтээгдэхүүн байдаг байна. Дэлхийн 88 орон органик  бүтээгдэхүүний хууль эрхзүйн зохицуулалттай байдаг аж. 24 улс туршилтын журмаар органик бүтээгдэхүүний хууль эрхзүйн үндсийг боловсруулж байгаа гэнэ.

Манай улс өргөн уудам нутагтай, бэлчээрийн нөөцтэй байдаг ч гэсэн газар тариалангийн салбарт органик бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг эрхзүйн орчиндоо шийдвэрлээгүй иржээ. Манайхан 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж үздэг боловч үүнийг шинжлэн тогтоож, хууль эрхзүйн хүрээнд тодорхойлоогүй учраас эргэлзээтэй асуудал байдаг гэж судлаачид үздэг аж. Тиймээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар үйлдвэрлэгчид дөхөм болж, хэрэглэгчдэд итгэл төрж, газар тариалангийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд гарган, орлого нэмэгдэж, хүнсний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр болох юм байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(203.194.114.127) 2025 оны 03 сарын 13

Монголчууд бид арчаагүй ард түмэн юм, хэнд ч хэрэггүй, монголд юу ч үлдэхгүй хэсэг нөхдүүдийн уулзалтанд зориулж 130 тэрбум төгрөг зарцуулах гэж байдаг. Үүнийг зогсоох улс төрийн шийдэл алга уу.

1  |  0
1111(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ARAI L BISH YUM AA. ODOO IIM YUMAND MUNGU ZARAAD. HELEH CH UG ALGA.

1  |  0
1111(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ARAI L BISH YUM AA. ODOO IIM YUMAND MUNGU ZARAAD. HELEH CH UG ALGA.

1  |  0
1111(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ARAI L BISH YUM AA. ODOO IIM YUMAND MUNGU ZARAAD. HELEH CH UG ALGA.

1  |  0
1111(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ARAI L BISH YUM AA. ODOO IIM YUMAND MUNGU ZARAAD. HELEH CH UG ALGA.

1  |  0
ллл(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Засгийн газар мөнгөгүй гээд байсан яасан бэ? Луйварын засгийн газар болоо юу даа

1  |  0
ooooo(103.26.195.98) 2025 оны 03 сарын 13

Тэр 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 120 тэрбумыг MCS авна. Үлдсэн 30 тэрбумыг 100 зочид буудал хувааж авна. МОНГОЛ УЛС хүзүүгүй хүний тоглоом болж дуусаж байна даа. Буруу замаар будаа тээвэл Буцахдаа шороо тээнэ дээ

1  |  0
Top