МАН наашаа харж нэгийг хэлж, цаашаа харж нөгөөг ярьдаг болоо юу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

УИХ-д суудалтай намууд Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр ярьж байгаа. Засагт хамтрах шалтгааны нэг нь энэ байсан.

МАН-ын хувьд Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ард түмнээсээ санал авна хэмээн тогтоолын төсөл  боловсруулж  УИХ-д  өргөн бариад буй. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэгэнтээ  “Бид энэ шийдвэрийг гаргахын өмнө орон нутгийн иргэд, сонгогч түмэнтэй уулзалт хийсэн. Уулзсан ярилцсан иргэн бүхэн намын жагсаалтаар сонгогддог асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.  Бид энэ асуудалд судалгааны байгууллагаар судалгаа хийлгэхэд иргэдийн 93 хувь нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог системийг тохирохгүй байна гэсэн” хэмээн мэдээлж байв. МАН-ынхны хувьд сонгуулийг бүхэлд нь мажоратороор явуулахыг илүүд үзэж буй.  Гэвч тэдний энэ байр суурь ганхаж эхэлсэн бололтой.  Тэд сүүлийн үед мөнөөх итгэл төгс байсан иргэдийн санал асуулгынхаа талаар ган хийхээ больж, нэг л чимээ аниргүй ажин түжин байх болсон нь  учиртай аж.   Энэ нь мөнөөх “Ард түмнээсээ асуух нь  хамгийн зөв шийдэл” гэх  итгэл үнэмшлээсээ  буцаж буйн дохио болов.

мөнөөх ард түмний нэр барьсан санал асуулга явуулах МАН-ын сүржин уриа дуудлага даржин төгсч байгаа гэсэн үг

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Намууд холимог тогтолцоог дэмжсэн байдалтай байна” гэдгийг тодотгов. Түүнчлэн өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж 48 гишүүн тойргоос сонгогдож 28 нь намын жагсаалтаар УИХ-д орох нь зөв гэдэг дээр санал нэгдсэн байна.  Хэрэв ингэж  шийдэж байгаа нь үнэн бол өөрсдийнх нь судалж тогтоосон итгэл үнэмшил, иргэдийнхээ санаа бодлын  эсрэг шийдэлд нэгдсэн гэсэн үг. Тэдний хэлж ярьснаар иргэдийн 93 хувь нь намын жагсаалтаар сонгогддогыг эсэргүүцэж байгаа гэдгийг судалж тогтоосон гээ  биз дээ. Судалсан, тогтоосон, мэдсээр байж  ард түмнийхээ хүсэл зоригийн эсрэг шийдэлд хүрч байгаа бол харамсахаас өөр арга алга..

МАН Сонгуулийн хуулийн тогтолцооны талаархи байр сууриа гэнэт ингэж өөрчилсөн нь олон хүний сониуч занг хөдөлгөж мэдэхээр байна.

Иргэдийн 93 хувь нь намын жагсаалтаар сонгогддогыг эсэргүүцэж байгааг  судалж тогтоосон гээ биз дээ. Судалсан, тогтоосон, мэдсээр байж  ард түмнийхээ хүсэл зоригийн эсрэг шийдэлд хүрч байгаа бол харамсахаас өөр арга алга..

 

Сүүлийн үеийн нэг сенсаац болоод байгаа  “Шударга ёс” эвсэл Засгаас гарах шалтгааны нэг нь энэ Сонгуулийн хууль гэх мэдээлэл бий. Сонгуулийн өөрчлөлтийг АН, МАН  “Шударга ёс”-ынхонтой зөвшилцөлгүй ханцуй дотроо тохиролцсон нь тэдний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ бүхнээс харвал Сонгуулийн хууль үндсэндээ тохиролцоонд хүрч шийдэгдэж байгаа нь үнэн юм шиг байна. Тэгэхээр мөнөөх ард түмний нэр барьсан санал асуулга явуулах МАН-ын сүржин уриа дуудлага даржин төгсч байгаа гэсэн үг.

Өчигдөр ярьснаа өнөөдөр мартдаг, нэгийг харснаа нөгөөг шүүрдэг ийм л зөнөглөл гэх үү, тэнэглэл ч гэмээр ааш араншин энэ намаас үе үе гардаг болжээ. Тулхтай улс төрийн хүчин гэж өөрсдийгөө тодорхойлдог ч ингэж  итгэл үнэмшил үргээгээд байвал ирэх сонгуулиар ороолж одсон нэр хүндээ эргүүлж авна гэдэг хэцүү л байх.    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.11.90) 2025 оны 03 сарын 13

irgedeesee songogddog gishuud l heregtei sh dee namiin suudlaar gej hereggui heden nohor baihiin

1  |  0
зочин(103.9.90.140) 2025 оны 03 сарын 13

угаасаа л тиймшдээ. сүгнүүд.

1  |  0
Top