Улсын баяр наадмын сураг чимээ дуулдаж эхэллээ. Наадмын комисс бараг л өдөр шөнөгүй хуралдаж ирэх наадмаар биднийгээ сайхан цэнгүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Жагсаалтаас харвал энэ жилийн баяр наадмын төсөв өнгөрсөн жилээс 700 сая төгрөгөөр өсчээ. Харин 5 жилийн өмнөхтэй харьцуулбал 4 дахин өссөн байна. 2010 онд бид улсын төсвөөс наадамд зориулж 640 сая төгрөг зарцуулж байсан бол 2015 онд 2 тэрбум 900 сая төгрөг буюу бараг л 3 тэрбум төгрөг зарцуулж. Үүнийг хүн амдаа хувааж үзвэл нэг хүнд 1000 төгрөг оногдохоор сонирхолтой тоо ч гарч байна. Энэ ч яахав, жил бүр наадмын зардал өсдөгөөс хойш. Харин энэ жил наадмын урлагийн тоглолтод нийт төсвийнх нь тал хувийг буюу нэг тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон нь олны анхаарлын төвд байна.
Наадмын төсөв:
2010 онд- 640 сая, 2011 онд- 1,3 тэрбум, 2012 онд- 870 сая, 2013 онд- 1,5 тэрбум, 2014 онд- 2,2 тэрбум, 2015 онд- 2,9 тэрбум төгрөг.
Бид л анзаараагүй болохоос С.Сосорбарам гавьяат баяр наадмын тоглолтыг зохион байгуулдаг болсноос хойш наадмын өглөө зурагтаар үзэх юмтай болсон ч урлагийн тоглолтод цохдог мөнгө нь асар их болжээ. Өнгөрсөн жил ч бас бараг л тэрбум буюу 946 сая төгрөгийг урлагийн тоглолтод зориулж. Энэ нь нийт зардлын 41,8 хувь байсан. Гэсэн ч наадмын нээлт дээр тэрбээр “Хонхны дуу”-г зохиолын дуучдаар дуулуулсан нь баяр наадмыг улс төржүүллээ гэх шүүмжлэлд өртсөн билээ. Ардчиллын анхдагч гэгддэг Д.Сосорбарам улс төрч найзуудаа “панаалдаж” байж ийм их хөрөнгө гаргуулдаг болсон гэх хардлага ч бас байдаг.
Мэдээж урлагийг дэмжих ёстой, дэмжих ч болно. Гэхдээ эдийн засаг хямарсан энэ үед баяр наадмын төсвийнхөө тал хувийг урлагийн найз нартаа тавиад туучих нь тиймэрхүү л байна. Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт тэрбум төгрөгийн үнэтэй гэж бодоход жоохон гол харламаар. Бидний хамгийн хэлэх дуртай жишээгээр бол 120 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг барих мөнгө шүү дээ, та минь. За тэгээд өрхийн эмнэлгийн тоогоо нэмье гэвэл тавыг барихад хүрэлцэнэ.
Бодитоор харъя гэвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зохион байгуулалтыг сайжруулах, зогсоолын асуудлыг шийдэх гээд олон “мөнгөний” хэрэг байна. Цаашлаад Хүй долоон худагт ч наадамчин олонд зориулсан бүтээн байгуулалт хийж болно. Бүтээн байгуулалт бол хойч үедээ үлддэг бодит хөрөнгө. Гэтэл урлагт ээлтэй С.Сосорбарам гавьяатынхаа ачаар наадмын төсвийн тал нь дуу хуурт зарцуулагдах болжээ. Ард иргэдээ бүсээ чангал гэж хэлэхээсээ өмнө иймэрхүү онц шаардлагагүй зардлуудаа л танамаар байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 17 )
Ene mongooroo tseverleh baigyylamj bariach ee.Urlagii han yum ikh mongo be,Yu yzyylj gyalailgaj baisiin.Zavaan yum.Sogtyy duuchin morinoos ynaad l.Hetsyy sh dee.Minii bodloor yun naadam.Yun ikh mongo,Shoroo tooson dyndaas honshyy ynertyylj hyyshyyr idehees heterdeggyi sh dee ard tymen chini.
Gui tegeel gants bayar naadmaara nariilaal olon yum yaritsgaagaad baihiin bayaraj ch chadku
За болиеоо, яршиг цаашаа урлаг мурлага энээ тэрээ гээд үндэснй хувцас энээ тэрээ гээд баахан навсганасан юмнуудыг харахаараа нэг боллоо, тэр 1.12 тэрбумаа эмнэлгүүддээ зарцуулъяа, мөн морь мал гэсэн хэнээтнүүд өөрсдийнхөө мөнгөөр баясцгааг
So gedeg hun ungursun jil estoi gutaasan daa. Odoo bolimoor um. Ene galzuu hunees uur hun oldohgui baigaa umuu haashaa um.
Со гуай болио, онигоо болж болчоод. Дvвчигнехеес цаашгvй хоосон толгой!
Odoo So bolieoo nodlin yaalaadaa holion bantan hiisen shdee ard tumen shuumjileed l nuur hiih gazargui boloo bizdee ene jil So uuruu UGUI geh bailguidee . Munguu hemneechee amidrali hund bna tsaana chini
Сосорбарамаас өөр найруулагч байдаггүй юм байхдаа. Жилийн жилд энэ тэнэг найруулах юм.
So-d show business zohion baiguulah aviyas daanch baihgui. Yag soc ueiinh shig gurildaad baina shdee... yamar ch shinleg yum alga! Ooroo medreed Boliosoi! Ichmeer yum!!!
Uuriiguu ih ymand bodson sagsuu tolgoi uur hungui bolchihson ym uu ene urlag chine
САГСУУ Сосорбарамаас еер хvн байдаггуй юм шиг
Sosorbaram bitgii nairuulj uzeerei dee. Gadnii hun baitugai Mongolchuud uzehed ch ichmeer teneg toglolt bolson. Hirtei uz gezgee arzailgaad mangas shig, Harangiin Lhagvasuren jil bur morinoosoo unaad, Honhnii duu gej tenegtej uls torjuuleed unen teneg toglolt bolson. Arai shineleg Mongoliin baharhal bolson undesnii duu oruulaad gadniihniig shagshruultal toglolt hiigeech ee!
mash buruu
сосорбарам гуай одоо болимоор юм үнэндээ сүүлийн наадмуудын тоглолт үзэх юм тун бага болсон ш дээ олигтой зохион байгуулах хүн байхгүй гэж баймгүй юм, тэгээд ч тэр мөнгө урлаг соёлын улсууд нь өгдөггүй гэсэн тэгээхээр өөрөө л иддэг нь мэдээж