Тэтгэврийн асуудлаар МАН завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зүйл заалтын талаар шүүмжлэлтэй хандсан. Мөн МАН-аас санаачилж буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгаагүй гэдгийг шүүмжилсэн. Ажлын хэсэг болон төсөл санаачлагчдын зүгээс тогтоолын төсөлд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал тусгагдаагүй гэдгийг тайлбарласан.

Гэсэн ч МАН-ынхан тэтгэврийн шинэчлэлийн асуудалд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгаагүй учраас завсарлага авна гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор МАН-ынхан 5 хоногийн завсарлага авсан юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.11.202) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ гэж нэг солиотой юм нийгмийн даатгалын санг дампууруулах, тэтгэвэр авагчдын тэтгэврийг зөрүүтэй болгосон нэгэн ирэх сонгуулиар өөрийнхөө нэрийг өсгөх бодлого барьж 40 жил улсад хөдөлмөр хүчээ шингээсэн хүн ямарч ажил хөдөлмөр эрхлээгүй хүн хоёр адилхан тэтгэвэр авдаг тийм систем рүү оруулчисан Дахиж чамайг хэзээч сонгохгүй шүү

1  |  0
Top