Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ. Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “...ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх таван үндэслэлийг дурджээ.

Тиймээс дээрх төлөөлөгчид “...Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэй. Улмаар  энэ асуудлыг Хан-Уул дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorligjav(110.3.33.154) 2025 оны 03 сарын 13

AN ene arhichingaa avaad zailaachee! Ovgontod ni avaachij tavi”

1  |  0
Hurga dargiig tanigc(150.129.143.120) 2025 оны 03 сарын 13

Hurga batbileg ooroo enhtuwshin dargiig huivaldaj ogtsoruulsan nohorloj ul boloh urvagch shuu duurgiin zasag dargiin orlogchiin oroond sogtuu orj ireed agsan taviad l yawdag hun shu bolivsrol bol buur yarih ch ymgui zugeer dargiin henee hooson tolgoi partizan gene novsh shuu andiinhaa araar nuruund hutga shaaj zasag darga ganhuyagaas ym avch huivaldaj bsn

1  |  0
Зочин(202.179.15.91) 2025 оны 03 сарын 13

ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ичээч.

1  |  0
ХУД ийн ИРГЭН(150.129.140.31) 2025 оны 03 сарын 13

БАТБИЛЭГ ШИГ ХҮН ТӨРД АЖИЛЛАЖ БАЙНА ГЭХЭЭР МОНГОЛ ТӨР ЯМАР Ч ДАРХЛААГҮЙ БОЛЖ ДЭЭ

1  |  0
Top