Ерөнхий сайд асуулгын хариултыг өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 07

Ирэх долоо хоногийн баасан гаригт Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг зарим гишүүдээс ирсэн асуулгын хариуг өгөхөөр болжээ.

Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш болж, ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргасан байна.

Ингэхдээ баасан гаригийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас ирүүлсэн асуулгын хариуг сонсгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top