Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны сав дээр өөрийн чээж зургийг хэвлүүлснээрээ хэвлэлийн “од” болоод байгаа. Сонгуулийн шоугаа ийн олны элэг доог болж эхлүүлсэн О.Амгаланбаатарын бусдын дургүйцлийг төрүүлсэн ёс зүйгүй үйлдлүүд ил болсоор байна. Тэрбээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдонгуутаа АН-ын олонхи дарга нарын жишгээр төрийн албан хаагчдыг халж, өөрийн хүнээ томилсон. Түүний гар төрийн албан хаагчийг томилохоос эхлээд хүүхдийн цэцэрлэгийн засвар хийхэд хүртэл оролцож байгаа нь харамсалтай.
О.Амгаланбаатарын “хар гар” хүрсэнээс Бургастай хилийн боомт ажил нь явдаггүй, ажилчид нь архидан согтуурсан тийм замбараагүй газар болжээ. Тэрбээр Бургастай хилийн боомтын даргаар Нарангэрэл гэдэг мэргэжлийн бус, хүний эмч мэргэжилтэй эмэгтэйг арын хаалгаар томилсон юм байна. Бургастай боомтын дарга Нарангэрэл гэгч нь өмнө нь Бигэр сумын засаг даргаар ажиллаж байсан, О.Амгаланбаатарын нэг сумын хүн аж. Эрх мэдэлтэй байгаа дээрээ нутгийн, ойрын хүнээ өөд нь татъя гэж бодсон бололтой. Гэсэн ч түүний авчирсан хүн Бургастай хилийн боомтыг төрийн алба биш архидан согтуурдаг газар болгож хувиргасан гэдгийг ойр хавийн хүмүүс хэлж байна.
Учир нь Бургастай боомтын алба хаагчид ажлаа хийхээ больсон бөгөөд ажлын байранд архидан согтуурах, танхайрах, зодоон цохион хийх нь дэнджээ. Хамгийн сүүлийн харамсмаар жишээ гэхэд Бургастай боомтынхны ээлжит архидан согтуурлын үеэр 6-р сарын 07-ны өдөр улсын байцаагч Б өөрийгөө 15 удаа хутгалж, биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Тэрбээр согтуудаа өөрийнхөө хэвлийн тус газраа 10, цээжиндээ 5 удаа хутгалсан байна. Биеийн байдал нь маш хүнд, зөөвөрлөж чадахгүй байсан учраас Алтай сумын эмнэлэгт хэд хонож байгаа гэв. Гэвч ажлаа аваад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа Нарангэрэл дарга ийм хэрэг гарчихаад байхад үл тоосон шинжтэй байгаа аж.
Ийнхүү АН-ын дарга нарын хамаатан садан, ойрын хүмүүсээ мэргэжлийн бус байсан ч хамаагүй төрийн алба руу чихдэг “зуршил” ажлын хариуцлага, төрийн албаны уламжлал гэдэг чухал зүйлийг няц гишгэж байна. Саяхан Гаалийн Ерөнхий Газрын дарга болсон Б.Цэнгэл ч Бургастайн боомтод улсын ажил цалгардсан, ажлын байранд архидан согтуурсан, амиа хорлох дөхсөн ноцтой асуудал үүсээд байхад нүд нь балай, чих нь дүлий хэвээр. Албан тушаал, эрх мэдлийн төлөө дарга болсон хүмүүст энэ зэргийн асуудал хамаардаггүй бололтой. Харин Говь-Алтай аймгийн иргэдэд төрийн албаны хууль бус томилгооноос үүдэлтэй замбараагүй байдал асар их хохирол авчирч байна.
Сонгуулийн шоу хийж, яаж дараа дахин сонгогдох вэ гэж толгойгоо гашилгаж яваа Засаг ноён О.Амгаланбаатар тус аймаг дахь гаалийн салбарыг мэргэжлийн бус хүнээр сүйтгүүлж байгааг хэрхэн зүгээр орхиж болох билээ. О.Амгаланбаатар ч өөрөө өмнө нь гаалийн салбарт ажиллаж байхдаа хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байна. Улсын төсвөөр хийсэн цэвэр усны сав дээр өөрийнхөө чээж зургийг наачихаадд ичих ч үгүй байгаа О.Амгаланбаатарын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрлээ. Түүний Говь-Алтай аймгийг “самарч” байгаа тухай өгүүлэх баримтууд үүгээр дуусахгүй бололтой дог.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 19 )
Yu bodoj zurgaa usnii savan deer taviulvaa Eruul hun ingehuu tegeed oilgomjtoi hoho
Гэрэл гэж баасны хар хэрээ минь энэ утгагүй мэдээгээ одоо устгаачээ. Гаалийг аймгийн дарга тавьдаггүй гэдгийг чи мэпэхийн дээдээр мэдэж байгаа ш дээ. Чи нутаг руу гаа л хутга шааж байна даа. Наад залуу чинь аймгаа сайхан болгох гээд л зүтгээд байгаа ш дээ.
iim hereggui baasnuudaar mongol dutahgui s dee
Huurhun marialchihaj,ysan tolgoilson gar daa.
Харахаас цоо эрүүл биш энэ нөхрийг халаач Ерөнхий Сайд аа !
Nargereliig halah heregteidee araichdee
Nargereliig halah heregteidee araichdee
Цэвэр усан дээр зургаа тавиад байх даа яахав дээ, АН-аас дандаа ийм хөлдүү хулгайчууд албан тушаалд очих юм аа, ичих зовох зүйл, хууль, дүрэм гэж энэ намын үед устлаа шүү, 16 онд зайлуулаад өгнө өө,
Цэвэр усан дээр зургаа тавиад байх даа яахав дээ, АН-аас дандаа ийм хөлдүү хулгайчууд албан тушаалд очих юм аа, ичих зовох зүйл, хууль, дүрэм гэж энэ намын үед устлаа шүү, 16 онд зайлуулаад өгнө өө,
нэг сэтгэцийн өвчтэй хүн өглөөгүүр өөрийгөө хутгалсан юм. Бүр өглөөгүүр. Олон жилийн өмнө Сэлэнгэд ажиллаж байхдаа бас иймэрхүү асуудал гаогаж байсан хүн. Өвчтэй хүний буруу биш, Бургастайнханы буруу ч биш, төрийн албанд сэтгэцийн өвчтэй хүн ажиллуулж байгаа Гаалийн удирдлагын асуудал баймаар. Тэр хүнээ эмчлүүлээд, үнэхээр эдгэдэггүй бол эмчийн магадлагаагаар группд гаргах нь зөв. Харин хаа хамаагүй хүмүүс рүү боорголж гүтгэж байх нь сэтгүүлч хүний ёс зүйд харш. Үнэхээр захиалгат аллага хийх гээд байгаа нь илт харагдаж байна.
eroosoo mongolchuudiin zan yumuu xaashaa yum be, negiig muulj muulj baigaad solino daraagiinx ni bas l adilxan, tegexeer mongolchuud bugd adilxan yum shig
Kkk бичиж ядах юмаа.засаг дарга гаалийн даргыг томилдог болоо юу.Гэрэл гэж хүүр хуцаж бнаа хэдэн төгрөгний захиалгаар хөгийн юм бичихийн.МАНы мангар гаруудын МАНгар захиалгат бичлэг
Gaaliin dargiig aimgiin darga tavidag yumuu.hehe.ene hun ih ajil hiij bga bolhor ataarhsan humuus uhleee
Gaaliin dargiig aimgiin darga tavidag yumuu.hehe.ene hun ih ajil hiij bga bolhor ataarhsan humuus uhleee
Энэ нь АН-хан сонгуульд ялаад төрийн албыг төрлийн алба болгосны үр дүн гэдэгтэй санал нийлэх хүмүүс дэмжиж саналаа оруулаарай. 2016 оны сонгуульд АН-д саналаа өгөхгүй байхыг уриалж байна
Naad malaa hurdhan shig naad nutgaasaa zailuulj neg taivan amar daa altaichuudaa
:-q ~X(
ан- гарсаар хаа сайгүй архичид төрд заларсан. хороон дарга нууц амрагаа дагуулаад цагаан сараар ахмадуудаа тойрч бна гээд согтуу явж бгаа юм даа.... бгд 20 р хороо :”> . X_X :-t :-q
kkk gaaliin ajiltang zasag darga tomildog um uu?