Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ: Хүлээс, хүлээлт тайлагдах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Парламентын босго давснаасаа хойш Ажлын хэсгийнхний ширээн дээр мартагдах дээрээ тулаад байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ энэ долоо хоногт эргэн сөхөгдөх боллоо. Учир нь ирэх  пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцэх  асуудлын төлөвлөгөөнд  “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  багтаад байгаа. 

Уг нь энэ гэрээний төслийг Засгийн газар  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Түүнээс хойш бараг хоёр сар болж байна. Анх Ерөнхий сайдын зүгээс аль болох түргэн гэсэн хүсэлттэй хууль тогтоогчдын багт шилжиж байв. Гэвч хүсэхэд хясна гэдэг шиг энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг  шалган тогтоох хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан.

Тавантолгой бол Монголын баялаг, биднийг зуун дамжин тэжээх их нөөц. Тэгэхээр  гэрээг нь нягтлах, үндэсний эрх ашигт яв цав нийцүүлэх шаардлага бий. Харамсалтай нь эдийн засгийн энэ шийд-лийг улстөржүүлээд  юу ч биш болгочих вий

Энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн санал дүгнэлт үү, аль эсвэл хувь хүнийх нь байр суурь уу гэдэг нь тодорхойгүй мэдээллийг нэг бус удаа өгсөн. Ингэхдээ тэрбээр Засгийн газар энэ төслөө эргүүлэн татаж, Тавантолгойн хөрөнгө оруулалтаар дахин тендер зарлах хэрэгтэй гэсэн бол  араас нь  зүүн чигийн төмөр замыг хариуцан гүйцэтгэх чадалтай компанид Тавантолгойг эзэмшүүлнэ гэсэн байр суурь илэрхийлээд  байгаа. Түүнчлэн олон хуулийн заалтыг зөрчсөн энэ гэрээг хэлэлцэх шаардлаггүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

УИХ-ын зөвлөх А.Гансүхээр ахлуулсан дэд ажлын хэсэг гэж бас бий. Энэ ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулалтын гэрээ хууль журамд нийцэж байгаа эсэхийг нь тодруулах үүрэгтэй гэнэ лээ.  

Ийнхүү олон ажлын хэсгээр оосорлуулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй гэж байсан ч  ямартай ч эргээд  ярилцах нь тодорхой боллоо.  Гэхдээ энэ бол гэрээг зөвхөн хэлэлцэх эсэх тухай л юм.

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг энэ гэрээг хэлэлцэх шаардлаггүй гэдгээ эрт мэдэгдсэн болохоор УИХ-ын нэгдсэн чуулган дээр энэ санал дүгнэлтээ танилцуулах нь тодорхой байх.  

Өчигдөр  УИХ дахь бие даагч гишүүд  энэ төслийг дэмжих боломжгүй гэж мэдэгдсэн.  Учир нь УИХ-аас байгуулагд-сан ажлын хэсгийн тавиад буй “Энержи Ресурс” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх шилжүүлэх тухай асуудал байгаа гэнэ.

Тэгээд ч Тавантолгойг аль болох хойшлуулж цаг хожих, хэлэлцэхгүй байх сонирхолтой гишүүдийн тоо гарын арван хуруунд лав багтахааргүй болсон.

Харин УИХ-ын гишүүн Ц.Энхтүвшингээс эхлээд  Тавантолгойн гэрээг хэлэлцэхийг шаардаж байгаа гишүүдийн амыг таглах,  ажлын хэсгийн дүгнэлтийг сонсч,  Засгийн газарт буцаах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго байж мэдэх юм.

Тавантолгойн гэрээг хэлэлцэх эсэх асуудал яригдсантай зэрэгцээд УИХ дахь нам бүлгүүд байр сууриа илэрхийлж эхлээд байна. Тухайлбал, өчигдөр  УИХ дахь бие даагч гишүүд хэвлэлийн бага хурал хийлгэж,  энэ төслийг дэмжих боломжгүй гэж мэдэгдсэн.  Учир нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн тавиад буй “Энержи Ресурс” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх шилжүүлэх тухай асуудал байгаа гэнэ. Энэ нь компани хоорондын эрх шилжүүлэх мэт асуудал боловч цаанаа Монголын сая гаруй иргэдийн хувьцаатай холбоотой асуудал байгаа учраас анхааралтай шийдэхгүй бол болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Дэлхий нийтэд нүүрсний хэрэглээ багасч байгаа ч Тавантолгой бол Монголын баялаг, биднийг зуун дамжин тэжээх их нөөц. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээг нь нягтлах, үндэсний эрх ашигт яв цав нийцүүлэх шаардлага байгаа нь тодорхой. Харамсалтай нь эдийн засгийн энэ шийдлийг улстөржүүлээд  өөх ч биш, булчирхай ч биш болгочих вий гэсэн болгоомжлол байна.

Их Хурал дээрээс энэ гэрээ Засгийн газарт буцах нь бараг тодорхой байх.  Харин чухам ямар нөхцөл байдал, өөрчлөлт, хүсэлт чиг зүгтэй байх бол гэдэг нь л  анхаарал татаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2025 оны 03 сарын 13

luivarchin turuus oligtoi um huleeh ch hereggui boloj dee

1  |  0
zail(43.242.243.74) 2025 оны 03 сарын 13

Ene 1 balai abgaig yanaa nobsh

1  |  0
Top