Канад улсын "Хан Ресурс" компани манай улсыг арбитрын шүүхэд ялсан билээ. Ингэснээр Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж байсан ч заргаа авч 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон. Харин "Хан Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Грант Эдди өчигдөр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Монголын засгийн газар шүүхээр тогтоолгосон нөхөн төлбөрөө өгөхгүй байгаа тул дахин гомдол гаргаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Монгол Улс нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзаж байгаа нь олон улсын Арбитрын шүүхийг хүндлэхгүй байна. Ийм улсад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах уу гэдэг асуултыг асуухад хүргэж байна гэжээ. Мөн нөхөн төлбөрөө цаг тухайд нь өгөөгүй тохиолдолд өгөх мөнгө нь нэмэгдсээр байгааг сануулж "Нөхөн төлбөр хууль ёсны бөгөөд одоо төлөгдөх цаг нь болсон. Бид нөхөн төлбөрөө авах "нөхөрсөг аргуудыг ашигласаар байх болно" хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )