Эмэгтэй гишүүд хуралдааны танхимыг орхиж гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

УИХ дахь эмэгтэй гишүүд Нийгмийн бодлог, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг орхион гарсан байна. Учир нь өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүүхэд харах үйлчилгээний тухай боллон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан байна. Энэ үйлдлийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж "Ард түмний захиалгаар орж ирж байгаа хуулийг хэлэлцэхгүй, албаар гацааж байна гэж үзсэн байна. Тиймээс тэд байнгын хорооны хуралд суух шаардлага алга хэмээн маргалдаж хуралдааны танхимыг орхиж гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top