Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад айлчилсан. Тэгвэл саяхан энэхүү айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасан байна. Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы нэг чухал сэдэв нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудал байсан бөгөөд үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгуулахыг зөвшөөрчээ. Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яам тун удахгүй манайд үүд хаалгаа нээх нь.

Сэтгэгдэл ( 0 )