Ч.Сайханбилэг ОХУ-ыг ямар хэргээр зорив

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Олон тэрбумын бонд гаргаж, одоо мөнгөгүй болсон гэх Ардчилсан нам бүрэн эрхийнхээ сүүлийг хугацааг Ч.Сайханбилэгт даатгасан. Ч.Сайханбилэг ч Ерөнхий сайдараа сонгогдсоныхоо маргаашаас шахуу гаднын улс орнуудад айлчилж бас цөөнгүй хэдэн орноос зочид, төлөөлөгчид урьж хөрөнгө оруулалт нэрийн дор баахан зовлон тоочиж зээл, тусламж гуйсан. Бараг гуйлга гэмээр энэ хүсэлтийн хариуд Энэтхэг гэхэд 1 тэрбум ам.долларын зээл үзүүлэхээр болсон. Харин удаад Ч.Сайханбилэг ОХУ-ыг зорилоо. Тэрбээр энэ сарын 18-19-нд Санкт-Петербург хотноо болох “Олон улсын эдийн засгийн форум”-д оролцохоор ОХУ-ыг зорьсон бөгөөд энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхах аж. Кремлиэс мэдээлснээр, В.Путин ирэх баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах аж. Уг уулзалтад Ч.Сайханбилэг, В.Путин нараас гадна Хятадын Ерөнхий сайдын дөрвөн орлогчийн нэг Ван Ян, Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас болон  Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко нарын хүмүүс оролцох аж. Ч.Сайханбилэг В.Путинээс гадна Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзахараа төлөвлөсөн бөгөөд энэ уулзалтын дараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад айлчлах аж. Үүнээс гадна Ч.Сайханбилэг энэ зундаа багтаж АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.32.93) 2025 оны 03 сарын 13

суусан цэцэнээс явсан тэнэг дээрээ гэж....

1  |  0
Top