Ерөнхий сайд Ч.Сайханбилэг В.Путинтай уулзана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Санк-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн бизнесийн лидерүүд, улс орны удирдагчид оролцдог энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхах юм байна.

Харин өчигдөр Евроазийн эдийн засгийн комиссын сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзаж, “Монгол улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top