Н.Алтанхуягийн хуулийг хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хойшлуулах санал гаргалаа. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тус байнгын хороонд хандаж албан тоот илгээсэн. Албант тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан байна.

Өөрөөр хэлбэл АТГ-ын  харьяанд шилжээд байгаа  прокурорын байгууллагыг  прокурорын байгууллагад  эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж  үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top