Өнөөдөр Налайх хотын Захирагчийн дахин сонгууль 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хооронд болж байгаа юм. Энэ удаагийн сонгууль нь өмнөх сонгууль нь хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдох юм. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхитэй оролцож саналаа өгөхийг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )