12 цагийн байдлаар 13,6 хувь буюу 2758 иргэн санал өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэрсийн жагсаалтад 20310 иргэн бүртгэлтэй байна. Ирцийн мэдээллийг 2 цаг тутамд гаргаж байна. 12:00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэний 13,6 хувь нь буюу 2758 иргэн санал өгчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top