16 цагийн байдлаар сонгуулийн ирц 23.7 хувьтай байв

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Сонгуулийн ирцийн мэдээллийг 2 цаг тутамд танилцуулж байна. 16:00 цагийн байдлаар 4821 иргэн санал өгч, сонгуулийн ирц 23,7 хувьтай байна. Налайхын иргэд Та бүхэн харьяа хороон дээрээ очиж сонгуульдаа идэвхитэй оролцоно уу  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top