”Хан ресурс”-д өгөх хүүгийн төлбөр 4.3 сая ам.доллар

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс" компани манай улсыг арбитрын шүүхэд ялж 100 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон билээ. Харин тус компаний гүйцэтгэх захирал Грант Эди Монголын Засгийн газар 104.3 сая ам.доллар төлөхөөр болсон. Одоог болтол төлбөр төлөхгүй байгаа нь арбитрын шүүхийг хүндлэхгүй байна гэсэн үг хэмээн мэдэгдэж байсан. Төлбөр төлөхгүй өдөр болгон мөнгө нэмэгдэж байгааг хүртэл сануулаад авсан билээ. Үндсэн 100 сая ам.доллараас гадна хүү нь 4.3 сая ам.доллар болоод байгаа юм.

 

 Тодруулбал, 2009 оноос хойш өнгөрсөн долоо хоногийн төгсгөл хүртэл нэг өдөрт 6485 ам.долларын хүүгийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар төлөх болсон гэнэ.

Эргэн сануулахад, Дорнодын ураны лицензийг тус компани эзэмшдэг байсан. Харин 2009 оны долдугаар сарын 10-нд нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэх үндэслэлээр манай Засгийн газар лицензийг цуцалж, хураан авсан. Үүнээс үүдэн Канадчууд олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 358 сая ам.долларыг биднээс нэхэмжилсэн юм. Харин энэ оны гуравдугаар сард Арбитрын шүүх 100 сая ам.долларын нөхөн төлбөр Монгол Улсын Засгийн газраар төлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darxan(202.55.180.8) 2015 оны 06 сарын 19

muucain kanaduudiig burxan nirgeecei

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.9) 2015 оны 06 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top