Налайхын захирагчаар Ш.Хаан сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

Налайх хотын Захирагчийн сонгууль зургаадугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшиж буй Ц.Минжинхүү нарын хооронд зургаадугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. 

Санал хураалт өчигдөр 22:00 цагт албан ёсоор дууссан билээ.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23,215 сонгогч бүртгэгдсэнээс 9,490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ.

Хоёр өрсөлдөгчөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан 50.87 хувь буюу 4,757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүүд 49.13 хувьбуюу 4,594 иргэн саналаа өгсөн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.10.22.136) 2015 оны 06 сарын 23

hasag bna kazakuudig dabraaj bolohgui

0  |  0
irgen(122.201.24.37) 2015 оны 06 сарын 20

niit hun amiin 20 orchim huvi n l demjdeg bn, hetsuu l yum songogdson gehed

0  |  0
монгол(124.158.93.67) 2015 оны 06 сарын 19

дотор газрын засаг даргатай болждээ

0  |  0
хүн(203.160.55.2) 2015 оны 06 сарын 19

23215-с 9490 гэж 40.8 хувь бна юун 46.7 хувь вэ ирц нь бүрдээгүй юм биш үү

0  |  0
Top