Иргэд газраа барьцаалж зээл авъя гэхээр МАН хөндөлсөв

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 19

УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 1-нд завсарлах учиртай.  Энэ чуулганы хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байсан ч дундалж амжаагүй байна. Тийм болхоор хаврын чуулганы эцсээр “түргэн авч”  зарим Байнгын хороод “байнгын” хуралтай байна.  Ингэж яаруу шавдуу байгаа энэ үед нь хүсэхэд хясах гэгч болчихов.  Ямар сайндаа л УИХ-ын дарга арга барагдсан янзтай, “Ардын намынхан ажилд битгий садаа бол” хэмээн сануулав гэж.  МАН-ын  бүлэг сүүлийн хэд хоногийн хуралдаанаас дараалан тав тав хоногийн завсарлага авсны хариуд спикер ийм үг дайсан хэрэг.

Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний  хуулийн төслийг хэлэлцэх үед МАН асуудлыг тодруулж нягтлах гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авсан. Энэ үйлдэлд нь дургүйцсэн  эмэгтэй парламентчид  “Ард түмний захиалгатай хуулийг санаатайгаар саатуулж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж,  Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааныг орхиж гарсан юм. Энэ эмэгтэй гишүүдийн дунд МАН-ын төлөөлөл ч бас байсан.

УИХ өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь  гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байгаа юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж хуульчилсан байдаг. Иргэний энэхүү эрхийг хэрэгжүүлэх зорилгоор 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан.  Энэ хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк,  банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан ч амьдрал дээр хэрэгжихгүй өдийг хүрсэн. Үнэндээ гэр хорооллынхны зээлийн ганц барьцаа нь өмчилсөн газраас нь өөр юм үгүй.

Тиймээс энэ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь  гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байгааг ажлын хэсгийнхэн тодотгосон.  Гэвч хуулийг тойрсон ширүүхэн маргаан өрнөх өнгө аястай болчихов.  МАН энэ хуулийн хэлэлцүүлгээр дахиад тав хоногийн завсарлага авахаа өнөөдөр нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “0,07 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээгий нь нотариат баталгаажуулсан бол үл маргах журмаар газрыг нь авах юм хийж байна. Энэ чинь зөв юм уу. Ийм хууль УИХ батлах юм бол цаашдаа 0.07 га газар байхгүй болно. Иргэд 40 м2 орон сууц авах гээд барьцаанд тавина. Сүүлдээ газар ч байхгүй, орон сууц ч байхгүй болно. Нотариатаар гэрээгээ баталгаажуулсан байна, хураана гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хүчээр газрыг нь худалддаг. Ийм юм явах нь. Шүүх захирамж гаргаад Шийдвэр гүйцэтгэлийнхэн очиж ажиллана гэдэг чинь болж байгаа юм уу. Барьцааны зүйлийг нотариат баталгаажуулаад, шууд шүүх нь шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын нийт иргэдийн 170-180 мянга нь гэр хороололд байгаа. Тэдний газар ийм дэнчин дээр тавигдана” гэсэн байр суурийг  илэрхийлсэн.

Харин үүний хариуд  УИХ-ын дарга З.Энхболд “Бид 1990 онд малыг нь өгсөн. Түүнийгээ барьцаалаад зээл аваад хэвийн явж байна. 1996 онд орон сууцыг нь өгсөн. Мөн зээл аваад хэвийн явж байна. 2003 онд газрыг нь өглөө. Иргэд хашааны газраа барьцаалаад зээл аваад байшин баръя гэхээр юунд дургүйцээд байгаа юм” гэсэн бол гишүүн Р.Гончигдорж “Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Бид мал болон орон сууцыг барьцаалаад зээл авах боломжийг нь нээж өгсөн. Тэглээ гээд иргэдийн амьдрал доройтоогүй. Яагаад ингэж болдоггүй юм” гэв.

"1996 онд орон сууцыг нь өгсөн. Мөн зээл аваад хэвийн явж байна. 2003 онд газрыг нь өглөө. Иргэд хашааны газраа барьцаалаад зээл аваад байшин баръя гэхээр юунд дургүйцээд байгаа юм” 

Иргэд өмчийн газраа барьцаалж зээл авах нь тэдний хэрэг. Зээлээ аваад эргүүлж төлөх үү эсвэл төлж чадахгүй газраа хураалгах уу гэдэг нь тухайн зээлдэгчийн хариуцлагын асуудал. Үүсээд буй маргаан энэ асуудлын эргэн тойронд  өрнөж байгаа юм. 

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн хэлж буйгаар бол “Газар барьцаалах гэрээ байгаа бол барьцааны эд зүйлийг худалдахдаа шүүхийн шийдвэрийг хангуулна. Талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол Нотариатын мэдэгдэх хуудас шүүхээр баталгаажсан байна. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулаад үүргийн гүйцэтгэлийг хангана”  гэсэн тайлбарыг хийж буй.

Энэ бол үндсэндээ зээлээ төлж чадаагүй тохиолдолд үүсэх харилцааны асуудал юм. Гэхдээ ийм хариуцлагагүй хайнга зээлдэгчид тийм олон байгаа ч уу, үгүй юу.  Харин ч эсрэгээрээ зээл бол тухайн хүний хариуцлагыг өндөржүүлдэг гээ биз дээ.  Тэгэхээр гэр хорооллын  180 мянган иргэд бүгд газраа ийм дэнчинд тавиад алдана гэж харах нь арай л юу бол.

Энэ бол үндсэндээ зээлээ төлж чадаагүй тохиолдолд үүсэх харилцааны асуудал юм. Гэхдээ ийм хариуцлагагүй хайнга зээлдэгчид тийм олон байгаа ч уу, үгүй юу. 

Иргэд өмчийн газраа барьцаалж зээл авах эрхийг нээж хуулийн зохицуулалттай болгох нь АН-ын хувьд оноо авчрах хуулийнх нь нэг яах аргагүй мөн. Тийм учраас Ардын намынхны алсын хараанд өртөөд байж мэдэх юм. МАН энэ хуулийн төслийг яаж ийгээд батлуулалгүй авч үлдэж, хожим хойно өөрийн автортай оруулж ирэх холын санаа өвөрлөөгүй л юм бол энэ бол гацааж, завсарлага чөлөөндөө тулаад байх асуудал биш байлтай.  Ард түмний захиалгатай хууль гэдэг шиг иргэдийн хүлээж буй хуулийн нэг нь энэ яах аргагүй мөн.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fgfgds(202.179.18.61) 2015 оны 06 сарын 21

hairan umaa himd zarj magadgui

0  |  0
unen(45.49.214.15) 2015 оны 06 сарын 21

zaa zaa tenegtej ogox yumaa, maxn-xan tsagtaa bas l soloirood baisan sh dee,, alaa xubichilj boloxgui ee bugdiig ni alaad xumuus xot ruu orno ch gex shig, bairaa xubichilbal baaxan xujaa nar abaad mongolchuud gudamjind garna ch gex shig yag ingej eserguutsej baisan sh dee, mongolchuudiig teneg gej bodoo uy,, ta nar yamar neg arga xereglej baigaad unegui bulaaj abax sanaa aguulj baigaa sh dee, songuuli boltol gazariig ni xubid ochuulaxgui baix bux argiig xereglej bna

0  |  0
ЗОЧИН(103.26.195.196) 2015 оны 06 сарын 20

БОЛЬЁ ОО

0  |  0
бат(50.141.78.155) 2015 оны 06 сарын 20

Энэ удаа МАН маш зев шийдвэр гаргасан байна хувьчилсан газрыг барьцаанд тавьж худалдаж болохгуй гэдэг хууль батлах хэрэгтэй енее маргаашийн хоолоо яая гэж байгаа хумуус унэгуй авсан газраа хэдээр ч зарахад бэлэн байгаа нэг ХУЖАА ирээд банкнаас их $ амлахад зарж л орхино шуу дээ сэтгуулч гуай чамд бас зараад $ олчих санаа байгаад байна уу чиний бичсэнийг уншихад ийм л юм мэдэрлээ эх орон газар нутгаа гэсэн хумуус монгол улсад маань улам ховор болоод байна даа дээдчууд нь гэрээ нэрээр доодчууд барьцаа нэрээр болж л егвел газраа зарж $ олчих гэсэн сэтгэлтэй болжээ

0  |  0
бат(50.141.78.155) 2015 оны 06 сарын 20

Газрыг хувьчлах тэр тусмаа барьцаанд тавих маш буруу энэ чинь газар нутгаа гадныханд зарна гэсэн уг тэрний оронд зугээр эзэмшуулэх хэрэгтэй байраа барьцаанд тавиад алдсан улс ечнеен олон байдаг шуу дээ тэрэн шиг унэгуй хувьчилж авсан газрыг хэдэн халтар $ зарчих сэтгэлтэй новшийн монголчууд зендее байгаа

0  |  0
А.(112.72.13.83) 2015 оны 06 сарын 19

Монгол улсын газар бол Монгол Үндэстний, Нийтийн газар. Амьдарч буй газраа хувьдаа авч, өвлүүлж, өөр Монгол хүнд, үнээр болон бэлгэнд шилжүүлэх нь энгийн зүйл. Учир нь Хувийн Газар гэдэг чинь, Төрөөс олгосон захиран зарцуулах эрх бас үүрэг шүү дээ. Банк гэх гадаад нэртэй байгуулга бол Ашгийн Төлөөх нэгдсэн олон үндэстний ашиг сонирхлын бүлэг. Тэдний зорилго бол, хувьцаа эзэмшигчдээ ашиг олох. Газар бол өөрөө тусдаа хуулиар зохицуулагддаг үнэт эрдэний эрхийг Банкд даатгана гэдэг бол, Газар нутгаа бага багаар зарж, хэдэн үеийн дараа устасан, гэртээ дарлагдаж байгаа улсуудыг харвал ойлгоно.

0  |  0
Билэгт(150.129.141.236) 2015 оны 06 сарын 19

Газраа барьцаална гэдэг чинь эдийн засагт асар том мөнгөний эргэлт үүсч тэр чинээгээр эдийн засаг маань тэлж улс орон маань хөгжинө гэсэн үг

0  |  0
zochin(103.26.194.201) 2015 оны 06 сарын 19

mongolchuudyn sain saikhny munkhiin daisan --man

0  |  0
zochin(202.179.11.90) 2015 оны 06 сарын 19

demii baih oo hayaduud hamag gazar avchih bailgui

0  |  0
Top