Монгол Улс Өвөр Монголд Консулын газраа нээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 21

Хятадын “Синьхуа” агентлагт мэдээлснээр Монгол Улс өнгөрөгч пүрэв гаригт Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод Консулын газраа нээжээ. Ингэснээр Монгол Улс Хятадад гурав дахь Консулын газартай болж байгаа бөгөөд үүнээс өмнө Эрээн болон Өвөр Монголын нийслэл Хөх хотод Консулын газартайгаар ажилладаг байсан юм. Харин Монгол Улсын Элчин сайдын яам Хятадын нийслэл Бээжинд хотод байрладаг юм. Хөлөнбуйр нь Өвөр Монголын зүүн хэсгийн хот бөгөөд Монголын шинэ Консулын газар Хөх хотод хүрч чаддаггүй иргэддээ үйлчлэхээр ийнхүү байгуулагджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top