Хөлөнбуйрт Монгол Улсын Консулын газар нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

 Өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт Консулын газраа нээлээ. Манай улс Хөх хот болон Эрээн хотод Консулын газартай бөгөөд Хөлөнбуйрынх нь Хятадын зүүн муж дахь анхны дипломат төлөөлөгчийн газар болж байгаа аж. Хөлөнбуйр нь Монгол Улстай 682 км хиллэдэг юм байна.

Хөлөнбуйр хотын дэд дарга Ниу Женшень хэлэхдээ “Хөлөнбуйр нь зүүн хойд мужуудыг Хятадын хойд хэсэгтэй холбодог эдийн засгийн чухал суваг юм. Тиймээс Консулын газар нь зөвхөн Хөлөнбуйрын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй бүсийн хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлнө” хэмээн ярьжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.205) 2015 оны 06 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top