”Таван толгой”-н гэрээний төслийг эргүүлэн татна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Өнөөдөр 16:00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Уг хуралдаанаар Засгийн газар Таван толгойн гэрээний төслийг буцаан татах асуудлыг хэлэлцэх аж.  Уг төслийг Засгийн газраас сарын өмнө УИХ-д өргөн барьсан ч УИХ-аас уг тогтоолын төслийг нягталж, шалгах хэрэгтэй хэмээн үзэж Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байсан. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний мэдээллэж байгаагаар уг гэрээний төсөлд дутмаг зүйл олон байгаа бөгөөд "Гэрээний англи, монгол хувилбар 10 гаруй хуудсаар зөрсөн. Оросын талын эрх ашигт нийцээгүй. Төмөр замын асуудлыг давхар шийдээгүй. Монголын талын хувь байхгүй" гэх мэт шалтгаануудыг гаргаж ирсэн.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээр болсон ч ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байсан юм.

Тиймээс Засгийн газар уг тогтоолын төслөө буцаан татан авч, засчихаад дахин УИХ-д өргөн барих шаардлагатай хэмээн үзээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.205) 2015 оны 06 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top