Монгол эмэгтэйн хэрэг Малайзын улстөрийг бужигнуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

-Номин-Эрдэнийн явдал Малайзад ч тэр, Монголд ч тэр том сануулга болов-


Одоогоос яг долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч 15-ны өдөр Малайзад Монгол эмэгтэй буудуулж, тус улсад халдлагад өртсөн 4 дэх Монгол эмэгтэй болсон юм. Үүнээс өмнө тус улсад гурван залуухан Монгол бүсгүй амиа алдаж байв.

Харин 5 удаа буудуулсан ч амьд үлдэж, одоо биеийн байдал нь дээрдэж буй 26 настай, Номин-Эрдэнэ хэмээх Монгол бүсгүйгээр Малайзад Монгол эмэгтэйчүүд энддэг байдлыг зогсч байна. Номин-Эрдэнэ гэж тогтоогдоод буй Монгол эмэгтэй найз залуу болох 35 настай Малайзын нэгэн бизнесмэний хамт явж байгаад найз залууг нь онилсон гэмт этгээдүүдийн суманд өртсөн юм. Тэдэн рүү хоёр гэмт этгээд халдсан бөгөөд найман удаа буудсаны тав нь Номин-Эрдэнийг онож, 4 сум нь цээж болон мөрөнд нь туссан юм.

Энэ хэргийн дараа Малайзын албаныхан Тайландын нийслэл Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдсон бөгөөд Монгол эмэгтэйг тодруулахаар хамтран ажилласан юм. Учир нь Малайзад Монгол Улсын Элчин сайдын яам байдаггүй бөгөөд Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам Малайзыг давхар хариуцаж ажилладаг юм. Хэдийгээр 2000 орчим Монгол байдаг Малайзад Монгол Улс өөрийн Элчин сайдын яамаа нээх бодолтой байсан ч Ш.Алтантуяагийн хэргээс болоод саатсан гэх.

Ямартай ч, Бангкок дахь Монголын Элчин сайдын яам Малайзад буудуулсан Номин-Эрдэнийн ар гэрийнхэнтэй холбоо барьж чадсан бөгөөд Номин-Эрдэнийн ар гэрийнхэн охиныхоо талаар нууцалж өгөхийг хүсчээ. Үүнтэй холбоотойгоор уу Малайзын хэвлэлүүдээр шуугьж байсан Номин-Эрдэнийн талаархи цуврал мэдээллүүд тасрав. Харин хамгийн сүүлд Номин-Эрдэнийг буудсан хоёр этгээдийн дүр төрх болон унаж явсан мотоциклийг тодорхойлохоор найман ч гэрчээс мэдүүлэг авсан байна.

Юутай ч, Номин-Эрдэнийн явдал Малайзад сурдаг болон Малайзыг зорихоор тэмүүлж буй охид, бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулав.   


Номин-Эрдэнийн хэрэг Ш.Алтантуяагийн хэргийг сөхөгдөхөд хүргэв


Номин-Эрдэнийн хэрэг Малайзад хүний эрх хэрхэн зөрчигддөг бөгөөд Малайз улс ямаршуу орон болохыг тус улс болон гаднын орнуудад таниулсан явдал болов. Тиймээс ч тэр үү Малайзын эрх мэдэлтнүүд Монгол эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ.

Нөгөөтэйгүүр өмнө нь Малайзад амь үрэгдсэн Монгол эмэгтэйчүүд, тэр дундаа хамгийн дуулиантай Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарал хандуулав. Учир нь энэ хэргийн захиалагч нь Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разак болохоор одоо хүртэл яригдаж, Нажиб Разакын өрсөлдөгчдийн түүнийг дарах гол түлхүүр болсоор байна.

Номин-Эрдэнийн хэргийн дараа Малайзын Ерөнхий сайдаар хамгийн удаан буюу 22 жил тасралтгүй ажилласан, экс Ерөнхий сайд Махатир Мохаммад өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разакыг хүчтэй шүүмжилж, түүнийг огцруулах аянаа дахин өрнүүлэв. Үүнээс өмнө ч Махатир Мохаммад буруу гарын улстөрч гэдгээрээ зартай Нажиб Разакыг огцруулахаар томоохон ажил өрнүүлж, үүнийг нь Иргэний нийгмийн байгууллагууд болно ТББ-уудын 1500 орчим гишүүд дэмжиж байв.

Харин энэ удаад Махатир Мохаммад Засгийн газрын тэргүүнийг огцруулахын тулд түүний гадаад нэр хүндийг унагахаар зорьсон уу гаднын хэвлэлүүдэд Нажиб Разакыг муулж эхлэв. Мөн Ш.Алтантуяагийн үхэлд буруутай Нажиб Разакыг хэргийг олон нийтэд дахин сануулж, ил тодоор буруушаасаар байна.

Нөгөө талаас Малазйын Ерөнхий сайд Нажиб Разак гадаад болон дотоодод нэр хүндээ алдаж, тэр бүү хэл гэр бүл, эхнэрээс нь дарамт шахалт ирж хүнд байдалд орж байгаа аж. Энэ тухай экс Ерөнхий сайд Махатир Мохаммад илэн далангүй ярьсан юм.

Мөн талийгаач Алтантуяагийн эцэг ноён Шаарийбуу гуай шинэ баримт дэлгэх гэж байгаа гэж мэдэгдсэн юм. Ямартай ч, энэ хэрэг нэг хэсэгтээ Малайзын улстөрийг бужигнуулах бололтой.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(79.82.4.167) 2015 оны 07 сарын 17

yanhan l bol yanhan hohinee

0  |  0
irgen (78.250.108.235) 2015 оны 06 сарын 23

unuuduriin asuudal yagad dahin dahin davtagdah bolov gdg l asuudal yum bish yy mongol uls mongol gyren gd orilood bdag turiin erh medeltengyyd gants irgenii amiig gantshan yum gd dugai ungurdugtuu shuud holbootoi bh gj bodogdoj bna bidnii tsuuhun mglchuud hna yu hj yavah ni hamaa bhgyi ter huvi hynii asuudal yanhan blaa gd hynii toonoos garna gsn yg bish bhaa

0  |  0
цэрмаа(112.72.13.232) 2015 оны 06 сарын 23

Гадаад хэлтэй, брловсролтой л эмэгтэй байж таараа. Амьдрал баян шүү дээ. Азгүй явьал болж хөөрхий. Хурдан эдгээд ирээрэй!

0  |  0
BB(116.254.46.177) 2015 оны 06 сарын 23

Sain helj boldoggui yum bol yadaj bitgii amandaa orsonooroo haraaj baigaach. Zunduu l saihan ohid busguichuud baina sh dee. Yum l bol biye unelegch ene ter geed eheltsgeeh yum daa. Uhaand ni uhna ishig uhmeruud.

0  |  0
Oogi(103.229.121.139) 2015 оны 06 сарын 22

Kkkk mongol yanhanuudiin uhel gadnii ornii zasgiin gazriig ganhuulah hemjeend hureh gej...gutamshig

0  |  0
sss (88.184.89.138) 2015 оны 06 сарын 22

Enend mongolchuug bid ch buruutai, hunii nutart yavj bj henii hen yu hiideg yu hiij yavsaniig ni ch medehgui bj mungu haraad uvurt ni guigeed orchdog denduu zadgai amidral uhelruu chine tulhej bn shuu dee busguichuud mini.

0  |  0
koko(182.160.4.210) 2015 оны 06 сарын 22

ex bolson tuuhee etseg ex owgodoo bodoxgvi mongoliin xol door bool bolj yawsan tolognii erliizvvded biye vnelj yawaa iim mongol oxid xoxi ni gexees yu gex we tsusaa bodooch udmaa bodooch 3xan say mongoloo bodooch buzar gichii vxchixgvi sda

0  |  0
oko(180.149.78.22) 2015 оны 06 сарын 22

Yu ch bolj bsan. Ene vil ywdal bol mongol xvnii erxend xaldsan xaldlaga. Xvnii zowlong amnii zugaa bolgon ashiglaxaa bolison n deer bxaa. Mongolchuud bid bie bie nee umuurch xamgaalax xeregtei biz dee. Doromj utgatai vg xellegee boliyo

0  |  0
irgen(122.201.31.61) 2015 оны 06 сарын 22

neg muu yanhan uhee l biz

0  |  0
Сэхээтэн(103.10.21.85) 2015 оны 06 сарын 22

Алтантуяа лав биеэ үнэлэгч байсан. Үеэл дүү нь манай анги байсан юм эгчийгээ дандаа ярьдаг байж билээ. Энэ ч гэсэн биеэ үнэлээл явж байсан биз

0  |  0
гэ(202.179.10.162) 2015 оны 06 сарын 22

хяаяч. биеэ үнэлэгч нар хохь нь

0  |  0
аав(202.179.11.30) 2015 оны 06 сарын 22

ямарч найруулга байхгүй хэцүүхэн юм бичих юмдаа

0  |  0
Top