Монгол, Орос, Хятад манай гурван орны төрийн тэргүүд уулзаж басхүү харилцаа шинэ төвшинд гарсныг батлах нэгэн үйл явдал болох нь. Тодруулбал, Хятад улс ирэх есдүгээр сард болох Дэлхийн II дайн дууссаныг санан дурсах цэргийн парадад Монгол, ОХУ-ын цэргүүдийг оруулахаар болжээ. Бээжинд болох уг парадад Хятад улс анх удаа гаднын хоёр орныг оролцуулж байгаа нь энэ бөгөөд дэлхийн хамгийн сүрт жагсаалт бүхий парадад Монгол Улс өөрийн цэргүүдийг илгээх нь яах аргагүй олон улсын томоохон үйл явдлаар нэрлэгдэж байна. Нөгөөтэйгүүр Хятад Улс Дэлхийн II дайны үеэр тус улстай дайтаж байсан Барууны Холбоотнуудаас төлөөлөгчид урьсан байна. Өөрөөр хэлбэл, Барууны орнуудын цэргийн цөөн хэдэн өндөр албан тушаалтан уг парадыг үзэж сонирхох аж. Дашрамд дурдахад, Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрөгч тавдугаар сард Москвад болсон Дэлхийн II дайны төгсгөлийн 70 жилийн ойн парадад оролцсон юм. Харин барууны удирдагчид Украины асуудлаас болоод Оросын уг парадыг бойкотлосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
БОЛЖ Л БАЙНА. ТЭР ҮЕД МАНАЙ ЦЭРГҮҮД ОРОСТОЙ ХАМТ ХЯТАДЫН ЖЭКЭ ХОТ ХҮРТЭЛ ЯВААД, ГЭНЭТ АРААС НЬ ДУУДАХААР БУЦСАН ЮМ ГЭСЭН. ЦААНА НЬ МАРШАЛ МААНЬ ӨВӨР МОНГОЛОО БУЦААЖ АВАХ САНААТАЙ БАЙСАН БОЛОХООР СТАЛИН БОЛГООМЖИЛСОН ХЭРЭГ.