Ерөнхий сайд Их Британид айлчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ.

Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.

Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгнө.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дондог(122.201.26.164) 2015 оны 06 сарын 30

бҮТЭН САИНЫ ШӨНӨ ИРЭЭД 1-ДЭХИИН ӨГЛӨӨ 7,30-Д АЖИЛДАА ИРЭЭД ШӨНӨ 11-Т ЗГ-Н ХУРАЛАА ДУУСГААД ШУУД ОНГОЦНЫ БУУДАЛ РУУ ЯВСАН ГЭЖ ОИРЫН ХҮН НЬ ЯРЬЖ БАИСАН ЗАМ ДАА ОНГОЦОНД УНТАХ БГҮИ ГЭСЭН ЧИНЬ ОЧООД ЯРИХ ҮГ ЦҮНХ ДҮҮРЭН ХИИХ АЖИЛАА БАС АВААД ЯВСАН ГЭСЭН . ҮНЭХЭЭР ИНГЭЖ АЖИЛАЖ БАИГАА БОЛ Ч МОНГОЛ УЛСАД ИРЭЭДҮИ БАИГААЛ ЮМ БАИНА ГЭЖ БАХАРХАСАН ШҮҮ .

0  |  0
батдорж(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

манай ЭЗ үнэхээр л хүнд бгаа шиг бна. Ингэж цаг наргүй гүйгээд бхыг бодвол...

0  |  0
Сүүгий(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

Ерөнхий сайддаа амжилт хүсьяааааа

0  |  0
хонгороо(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

Нэрээ эхнэр хүүхэдэд нь хэцүү бдг байхдаа. Уулзаагүй юм биш үү бараг Ерөнхий сайд болсоноос нь хойш хэхэхэ

0  |  0
батка(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

Ингэж ажиллавал болж л байна. Ингэж ажиллаж бгаа нэгнээ дэмжээд бвал бас болж л бна

0  |  0
зоригоо(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

амжилт хүсье танд. ОРон гэртээ ч орох завгүй гүйж байна даа манай Ерөнхий сайд

0  |  0
Top