АН-ын тулган шаардалт

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Энэ зуны улс төр болж Засагт хамтарсан намууд задрах дээрээ тулаад байна. Хоёр хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын бүлгийндарга  С.Бямбацогтод мэдэгдэл хүргүүлэв. Энэхүү мэдэгдэлд “... үлдэж байгаа цөөн хоногуудыг ашиглан гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй хамтран ажиллана уу” хэмээн дурджээ. Гэрээний биелэлтийг эргэн харах сануулгад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эргэж харах нүүртэйгээр шийдвэрээ гаргаарай даа” хэмээн сануулсан тухай мэдээлэл бий.

Хэрэв МАН засгаас гарвал  хоёр Энхболдын хоршин тоглолт  хөшгөө хааж байгаа нь тэр болно. Энэ хоёр амьдаа анхнаасаа л ил далд толгой хүзүү холбож Н.Алтанхуягийн Засгийн газрыг  “эв саналаа нэгтгэн” байж огцруулсан билээ.

АН-ын  бүлэг ээлжит хуралдаанаараа  хоёр намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг хэлэлцээд “Хангалтгүй” гэж дүгнэсэн.  Анх тохиролцсон асуудлуудаас ердөө ганцхан нь хэрэгжсэн гэх. Тэр  хэрэгжсэн ганц ажил нь албан тушаалын томилгоо гэнэ.  МАН-ыг засгаас гаргах сануулга, шахалт  хүчээ авч эхэлж байгаа нь энэ мэдэгдлээр илэрч байна.  Хэрэв МАН засгаас гарвал  хоёр Энхболдын хоршин тоглолт  хөшгөө хааж байгаа нь тэр болно. Энэ хоёр амьдаа анхнаасаа л ил далд толгой хүзүү холбож Н.Алтанхуягийн Засгийн газрыг  “эв саналаа нэгтгэн” байж огцруулсан билээ.  Тэгээд орон зай, эрх мэдлийг хувааж хүртсэн нь одоогийн Засаглал. Харин тэр үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН бол хэзээнээс найдваргүй, яаж ч урваж шарваж мэднэ. Тиймээс адууны хулгайд хамт явах хэрэггүй” гэдгийг хатуухан сануулж байсан нь билээ. Нөхцөл байдал одоо түүний хэлснээр эргэж, Ц.Нямдоржид  ам асуулгах байдалд  хүрч байна.  МАН засагт залагдаж ирээд  хөөгдөж гарвал олны ярьдагаар “шившиг” гэгч тэр болох биз.  УИХ-ын гишүүн Я.Содбаатар саяхан телевизээр “АН-аас том том нулимстай, урт урт захидлыг илгээж байсан" гэж ярьж байна билээ.  Уйлж дуулаад байхаар нь л хамтарсан юм байх. Ардын намынхны анхнаасаа илгээж байсан мессеж  “Бид ард түмнээ бодсондоо л Засагт хамтрахаас өөр замгүй болж байна” гэсэн бас л нэг уйлагнаж улцагнасан өнгө  аясыг илэрхийлж байсан. За одоо хамтарчихлаа, ард түмнийхээ талд шийдвэр гаргуулаад болохгүй бүтэхгүй бүхнийг нь зогсоогоод, ёстой үзүүлээд өгөх байх” гэсэн хүлээлтэндээ харин ард түмэн хариулт авч чадаагүй л байна.  Баахан хуулийн төсөл гацааснаас хэтэрсэнгүй.

Ээлжлэн эрх барьж байгаа энэ хоёр нам Үндсэн хуу-лийг өөрчилж боловсронгуй болгож чадахгүй.  Харин   нийт ард түмний санал асуулга оролцоотой шийдвэрлэх ёстой гэдгийг нотлон харуулж байна.

АН-ын МАН-д өгсөн мэдэгдэл бол үндсэндээ тулган шаардалт юм. “Хамтарвал хамтарсан шиг хамтар, эсвэл Засгаас гар” ийм л тулгалт тэдэнд ирж байна. Дургүй байгаа бол яв, дуртай байгаа бол дуулгавартай бай гэсэн сануулга. Уг нь энэ хоёр нам анх хамтрахдаа бас л баахан мөрөөдлийн жагсаалт гаргасан.  Тухайлбал, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал байсан.  Аль С.Батболдын Засгийн газрын үеэс яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт одоо хэр ажил хэрэг болоогүй явна. Эндээс харах ганцхан дүгнэлт бол Үндсэн хуулийг ээлжлэн эрх барьж байгаа энэ хоёр нам өөрчилж боловсронгуй болгож чадахгүй.  Зөвхөн өөрсдийгөө хуулиар хуяглахаас хэтрэхгүй.  Харин Үндсэн хуулийг  нийт ард түмний санал асуулга оролцоотой шийдвэрлэх ёстой гэдгийг нотлон харуулж байна.

Хоёр намын хамтын гэрээнд зааснаар Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах тухай байв.  Бас л таг чиг. МАН-ынхан энэ асуудлаар ард түмний санал асуулга явуулна гэж тогтоолын төсөл өргөн барьсан ч  чимээ алдарсан. Харин  Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллээр бол МАН-ын бүлгээс ирүүлсэн 40 орчим саналаас 32-ыг нь Сонгуулийн нэгдсэн хуульд тусгасан гэнэ. Талууд энэ хуулиар зөвшилцөлд хүрсэн ч МАН УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулахгүй гэснээс үүдэн бас гацаа үүсчихээд байгаа сурагтай.

Энэ мэтээр энэ хоёр нам үг хэлээ ололцохгүй, хамтарсан хагас жил гаруй хугацаандаа  хийж хэрэгжүүлсэн юмгүй байцгаана. Эцэст нь МАН хаалга хатавч руу жийгдэж эхэлж байгаа нь энэ.

УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ Гүйцэтгэх Зөвлөлдөө танилцуулна. Гүйцэтгэх Зөвлөлийн 31 хүн МАН-тай цаашид хамтрах эсэхийг шийднэ. Одоо ийм л сценари үргэлжилнэ.  АН-ын гишүүдийн дунд “Үлдэж байгаа жаахан хугацаанд хамтарснаараа хамтраад явъя” гэх санаа бодолтой хүн цөөнгүй байгаа бололтой. Гэхдээ л Засаг дахь МАН-ы орон тоо, албан тушаалд арааных нь шүлс асгарч байгаа хүн үүнээс ч олон байгаа байх.  Дуулдаж буйгаар үдэлтийн дараах Засгийн суудал хэдийнэ хуваарилагдаад  дуусчихсан, эзэн нь тодорхой болчихсон байгаа гэнэ шүү.  АН-ын мөн чанарын нэг нь энэ дээ.

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(103.26.194.218) 2015 оны 07 сарын 01

МАН засагт орсноор юу өөрчлөгдөв, 5 яамыг авч баахан халаа сэлгээ л хийлээ. Улсын маань хөгжилд хичнээн саад гацаа болж ханадаггүй новшнууд, зайлуул зайлуул

0  |  0
АН ажлаа бод(43.242.243.113) 2015 оны 07 сарын 01

Хаягдаж байсанаа хаясан нь дээр АН-ынхаан тэртэй тэргүй намар наад хулхи МАН өөрөө засгаас гарна ш дээ. Ямар хөтөлцөөд сонгуульд орох биш дээ. Тэгэхээр эртхэн хөөж гаргаад ажлаа бод. МАН ажил хийлгэхгүй өөрсдөө ч ажил хийхгүй нь ойлгомжтой хоролмаа нар шүү дээ.

0  |  0
МАН-гүй монгол(43.242.243.113) 2015 оны 07 сарын 01

Нүдэнд чинь өөрчлөлт харагдахгүй байна уу сохор үлий минь МАН хэзээ ч монголыг хөгжүүлж байгаагүй өөрсдөө баяжсан өр тавьсан үлдсэн жааханыг халамжийн нэртэй өгсөн болсон энэ чинь өр. Харин бүтээн байгуулалт хийсэн өр бол өр биш

0  |  0
МАН юу хийгээгүй өр (43.242.243.113) 2015 оны 07 сарын 01

Самурай Чингис бондоор их зүйл хийсэн байна шүү дээ одоо зарим нь үүд хаалгаа нээж байна. АН өр тавьсан боловч МАН шиг тарааж цацаагүй үйлдвэр бүтээн байгуулалт хийсэн жинхэнэ өрийг МАН тавьсан одоо Оюу толгой Таван толгой гэж шүдний өвчин болоод байгаа юм биш үү малнуудаа. МАН дахин сонгогдохгүйгээ мэдэж баахан өр тавчихаад АН-д өгсөн мөнгөтэй түүхий эдийн үнэ хадаж байхад юу ч хийгээгүй идчихээд үлдсэн жааханыг нь тараасан болсон ш дээ. АН халамжийн мөнгө тараагаагүй бүтээн байгуулалт хийсэн нь зөв байсан. Мөнгөгүй гээд юу хийхгүй байсанаас өр тавьж ажил хийсэн нь зөв

0  |  0
МАН засгаас гарга (43.242.243.113) 2015 оны 07 сарын 01

Хөөж гаргаа наад МАН-аа. Энэ намтай хамтраад 6 сар болоход юу хийж бүтээчихэв худлаа санхүү үнэхээр хүнд байна гэж муулах, хэдэн сайд нь Яам Агентлагыг самарч баахан хүн халж солихоос өөр хийсэн ганц ч ажил алга байна шүү дээ. Баахан өр тавьж сонгуульд орсон өрийг нь АН засаг дарах гэж олсон хэдээ барсан гэвч АН засгийн үед хот өнгө зассан 6 аймаг хоттой засмал замаар холбогдсон ургамалын тос, цемент гаднаас авахгүй болох шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орсон Амгалангийн дулааны цахилгаан станц, модны үйлдвэр, барилгын материлын үйлдвэрүүд сургууль цэцэрлэгүүд, Туул яармаг нисэхийн замтай болсон

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 07 сарын 01

АН монголыг монголын ард түмнийг сөхрүүлчихсэн Өрний тулам өтний хоол болгосон АН-ардчилагчид монголыг дампуурлын ирмэг дээр авчирч орхиод юу яриад байгаа юм бэ Та нар монгол улсаар тоглоод хаялааш дээ Буруугаа бусдад чихдэг арчаагүй байдлаасаа салаачээ Төр барьж чадахгүй чадамжгүй гэдгээ баталчихсан шүү дээ Муусайн гэдсээ чирсэн гахайнууд

0  |  0
Зулаа(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

Тийшдээ, бугширсан балиар зүйлийг нь цэвэрлэж бгаа АН-г дэмждаг.

0  |  0
боогий(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

МАН юу хийсийн? баахан авлига, ядуурал. Танил талгүй мөнгөгүй бол ажилд ч орж чадахгүй бх гээд бүх зүйлийн үндэс суурийг тавьж өгөөд зайлсан МАН бол

0  |  0
hulangoo(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

харин ч АН их зүйл хийж бгаа шүү

0  |  0
зочин(202.21.124.17) 2015 оны 07 сарын 01

АН бол монголын ард түмний эсрэг ажилладаг нам, энэ намыг улсс төрөөс зайлуулж тараах хэрэгтэй, тэгж байж улс орон өөдлөх замдаа орно, энэ нам засгийн эрхэнд гарч ирэнгүүт л улс орон муудаж байна,

0  |  0
Зочин(43.242.243.131) 2015 оны 07 сарын 01

:”> ~X( :-t

0  |  0
Ганаа(118.70.170.139) 2015 оны 07 сарын 01

АН-ын зөв, араас хутгалаад, хаяагаа хадраад байвал хэцүү шдээ.

0  |  0
Зочин(203.91.112.137) 2015 оны 07 сарын 01

АН хэзээ байтлаа ард түмний эрх ашиг ярьдаг болов оо? Яг шдээ ярьдаг морио. Зөвхөн өөрсдийн , өөрийн эрх ашгаас бусдыг нь бүгдийг нь к чёрту шүү дээ.

0  |  0
Top