УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулсан. Ардчилсан намын ачаар Эрүүл мэндийн сайд хүртэл хийж явсан тэрбээр арай өөр бодол агуулж “Ард түмний нам” байгуулсан.
Гэсэн ч үнсэнд хаясан шалз лугаа замхарсан энэ намын эзэн Л.Гүндалай энэ удаад “Ард түмнээ хайрлая” хэмээн нэлээд аядуу, “таалагдмаар” нэр сонгожээ. Юутай ч, тэрбээр бусад улстөрчөөс өмнө сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж, басхүү мөнгө санхүүгээ зохицуулахаар толгой өндийх завгүй явна.
Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” нам байгуулсан даруйд тэтгэвэрийн баахан хөгшчүүлийн намдаа элсүүлсэн бөгөөд энэ удаад тэднийг Хөвсгөлд үнэгүй амраахаар болжээ. Хөвсгөл аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан тэрбээр Хөвсгөлчүүдээс гадна бусад аймгийн иргэдийн намдаа элсүүлж, үнэгүй амраадаг намаа сурталчилж явна. Ингэхдээ түүний намд элссэн 50-иас дээш насны гишүүд энэ сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд Хөвсгөл далайн эрэг дээрх “Далай ээж” хэмээх Л.Гүндалайгийн амралтынхаа газарт үнэ төлбөргүй амарч байгаа аж.
Юутай ч, энэ бүгд болон ирэх сонгуульд түүнд мөнгө хэрэгтэй болсон бололтой хэдэн сарын өмнөөс түүний Яргайтын зуслан дахь дотроо усан усантай тансаг хаусыг 1 тэрбум төгрөгөөр худалдахаар телевизээр зарлаж байсан юм. Тэгэхээр Л.Гүндалай сонгуулийн кампанит ажилдаа аль эрт орсон байгааз.
Сэтгэгдэл ( 6 )
Ene udaa mungunii garz bolno doo
bat
Gundalai songogdood garaad irnee ee.Yagaad gevel mongoliin songogchid tiim hemjeetei uls
Gundalai bitgii gorid eruul uhaantai bolj bj songuuli huuli durem yariach
Yag hairlaj haragdaarai !!?
Mongoliin itgel naidvar zaluus,ta bol bish,ta bol tongochson helsendee baidaggui hun