Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Шинэ Зеланд, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Малайз Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Бүгд Найрамдах Гана Улс, Бүгд Найрамдах Эквадор, Бүгд Найрамдах Перу Улс зэрэг 8 улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр  хоёр талын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бүхий л салбарт хамтын ажиллагааг  өргөжин хөгжүүлэх талаар харилцан санал солилцож байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбаруудад хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал  дээр Элчин сайд нарыг идэвхитэй сайн ажиллахыг уриаллаа.

Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсыг 2016 оны 9-р сард болох НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүнээр цаашилбал 2022 онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгогдох сонгуульд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Энэ үеэр Дэд сайд Н.Оюундарь ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад эдгээр улсын төрийн тэргүүн болон эрхэмсэг элчин сайд нарыг хүрэлцэн ирж оролцоно гэдэгт итгэж байгаагаа уламжлан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top