УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Хуралдаанд Эрүүгийн тухай хуулийн төсөл багтаагүйд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нэлээд бухимдалтай хандав. Хуульзүйн байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар нар хуралд суухгүй гэсэн нь дарга Д.Ганбатын уурыг хүргэсэн бололтой.
Тэрээр “Овлигогүй хэдэн нөхдөөс болж ард түмэн, улс орон хохирч болохгүй. Би хийдэг ажлаа хийчихээд эндээс чинь зайлаад өгч болно. Хуульзүйн байнгын хорооноос гарч байгаан бол та нар УИХ-аас гарчихаарай, чаддаг юм бол. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад Эрүүгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр жагсаалтад багтаасан байсан. Гэтэл өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасаж. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаад Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэлэлцэж бэлтгэсэн.
Овлигогүй хэдэн гишүүнээс болж, Эрүүгийн хууль гацах ёсгүй. Хуулиа ч олигтой уншаагүй байж. Бусад орнуудын Эрүүгийн хуулийг унших хэрэгтэй, нэг хүнээр удирдуулж байгаа Орос Эрүүгийн хуулиар бидний өмнө алхаж байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг ахалж ажиллаж байгаа гишүүний хувьд хуулийг яаралтай батлах ёстой. Ингэхгүй бол ухамсар муутай хүчний байгууллагын нөхдүүдийн дарамтад аж ахуйн нэгжүүдийг үлдээнэ. Хууль зүйн байнгын хорооны хэдэн гишүүн байнгын хорооноос гарна гэсэн байна лээ, байнгын хорооноосоо гардаг юм бол УИХ-аас гараарай. Ажлаа хийж чадахгүй юм бол зайлаарай” хэмээсэн.
УИХ-ын дарга З.Энхболд “Байнгын хорооны гишүүдийг хөөх бол буруу. Нэр бүхий таван гишүүн өчигдөр надтай уулзаж, Хууль зүйн байнгын хорооноос гарах өргөдөл авчирч өгсөн. Дээрх гишүүд нь бүгд бүлэгтэй учраас бүлгийнхээ албан бланк дээр өргөдлөө бичиж ир гээд буцаасан. Эрүүгийн хуулийг жагсаалтаас хассан тухайд, Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд байхгүй гишүүдийн кнопыг дарж дэг зөрчсөн гэдэг асуудал үүссэн учраас хассан. Наадмаас өмнө чухал хуулийн төслийг яаруу сандруу баталж болохгүй, наадмын дараа ажлын хэсэг нь сайн ажиллах ёстой" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 10 )
Jenkog dagaj garsan umyg Jenko brand n orulah hrgtei.
Мэдээгээ бүрэн уншаагүй хүмүүм бгаамуу, хүний уур барсан бна шд. ажлаа хийхгүй, ард түмнээ бодохгүй, зарласан хуралд нь ч суухгүй
АН-ыг л буруутгах гэж ядсн хүмүүс бх, юм хийж бгаа хүн л хүнд адлагддаг, шоолуулдаг нийгэм болцынмуу хаашаа ийн
Зөв шдээ. Хүний уурыг бараад яагаад хуралдаа хүртэл ирээд суучдаггүй юм
Энэ нэг тэнэг юмыг хэн сонгодог байна аа, Нямдорж гишүүн нэг удаа энэ нөхөрийн талаар ярьж байсан яг үнэн юм аа, орон гаран юм ярьдаг гээд, АН-д өөдтэй ганц ч хүн алга аа, тэхээр яаж ч улс орныг удирдахав дээ, чааваас
Дургүй хүргээд байгаа юм чинь загнаж болно ш тээ
Jaakhan sonin hyn.
iim soelgui huneer BH darga hiih gej AN uneheer bolovson hchin muutai yumaa
Бас л ард түмний нэрийг барьсаар л .....
Ганбат гишүүн согтуу агсамнаж байгаа юм уу? Гайхчихлаа. УИХ байнгын хорооны дарга ингэж авирлаж болох уу даа.