Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монголын төлөөлөгчид өнгөрөгч лхагва гаригт энэ 7 сарын 8-нд Хойд Солонгост зочилжээ.
Тэд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд газардаж тэндээсээ тус улсын төрийн ордны өмнөх талбай дахь Хойд Солонгосын дээд удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөнд цэцэг өргөжээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “КСНА” ингэж мэдээлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Гэсэн ч АНУ-ын хоёр ч мэдээллийн хэрэгсэлд Монголын төлөөлөгчдийн Хойд Солонгост очсон зорилго захидал дамжуулах байсан гэдгийг илчлэв. Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд хаягласан захидлыг дамжуулахаар очжээ.
Хувийн шинж чанартай энэхүү захидалд яг юу гэж бичсэн нь тодорхойгүй ч Ц.Элбэгдорж ажил болгон хүмүүс зарж илгээсэн гэхээр тийм хэмжээний чухал ач холбогдолтой бололтой. Нөгөө талаас төрийн тэргүүн төрийн тэргүүндээ ямаршуу захидал, тэр дундаа хувийн шинж чанар бүхий агуулгатай ямаршуу захидал илгээдгийг мэдэхгүй юм.
Ямартай ч манай улс бусад ардчилсан орнууд болон Хойд Солонгосын "гүүр" гэсэн имижтэй болоод байгаа. Ким Чен Уны хүсэлтийн дагуу тус улсад нууцаар ихээхэн хэмжээний хүнсний бүтээгдэхүүн илгээж цаашлаад Хойд Солонгосын цэргийн нисдэг онгоц манай Дорнод аймагт газардаж цөөнгүй тооны мал авч явсан. Сонирхуулахад, Монголын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид 7 сарын 8-ны өдрийг зориуд сонгосон уу энэ өдөр Хойд Солонгос улсыг байгуулагч, тус улсын дээд удирдагч Ким Ир Сений нас барсан өдөр байсан юм. Тиймдээ жил бүр хүндэтгэдэг Хойд Солонгосын албаныхан Ким Ир Сений хөшөөнд Хойд цэцэг өргөж, манайхан ч бас цэцэг өргөсөн юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/video/2015/07/09/mongolian-delegation-visits-pyongyang?videoId=364893149

Сэтгэгдэл ( 3 )
Mongol yagaad guur bolj bolhgui gej.Harin ch mongoliin ner hund osno shuu.
Zov shde
Ene ch bodood bhad tiim shyy Elbegee yo hiigeed bn daa odoo bish ch daraa medernee hymyys bolgoomjtoi bh here elbeg ee harj bgaa shyy everybody