АН-ынхан Ерөнхий сайдыг шахаанд оруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Ардчилсан намынхан мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдлээрээ дамжуулан Ерөнхийлөгчийн үгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэрхэн шахаанд оруулж буйгаа илтгэлээ. Уг нь хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардын намтай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлээд хамтраад ажиллах хэрэгтэй.

Намууд эв нэгдлийг сахиж, улс орны өмнө тулгамдаад байгаа ажлаа хийх ёстой гэдгийг ярьсан. Гэвч түүний энэ үг АН-ынхны чихний хажуугаар л өнгөрлөө. МАН-тай байгуулсан гэрээгээ цаашид үргэлжлүүлж чадахгүй, шийдвэрээ нэгэнт гаргачихсан гэж мэдэгдэв. Нэгэнт гаргасан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна хэмээжээ.

Энд дурьдсанаар хэн нэгний үүрэг даалгавар гэдэг нь Ерөнхийлөгч, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч гэдэгт Ерөнхий сайдыг хэлж буй нь мэдээж. Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг МАН-ын талд илэрхийлсэн бол Ерөнхий сайдын хувьд мөн л МАН-ын 6 сайдыг засгаас гаргаж чадахгүй, энэ асуудлыг тавихгүй гэдгээ намынхаа даргын өөдөөс харж байгаад хэлчихсэн. Одоо нэгэнт асуудал хаашаагаа эргэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүслээ.

МАН-ынхан 6 сайдын асуудлыг танхимынх нь тэргүүн нь Их хуралд оруулах ёстой гэчихсэн. Тэгэхээр АН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шахаанд оруулах тактикаа ашиглахаас өөр арга байхгүй. Тэд ч үүний эхлэл болгож, мэдэгдэл гаргалаа. Харин дараа нь яах бол. Магадгүй 6 сайдынхаа асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу оруулж ирэхгүй гээд байгаа бол Ч.Сайханбилэгийн дараагийн хүнийг хайж эхлэж ч мэднэ. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ямар үйлдэл гаргах вэ. Тэр намынхныхаа шахаанд ороод байдаг. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ямар үйлдэл гаргах вэ.

Тэр намынхныхаа шахаанд ороод байдаг. Нөгөөтэйгүүр засаг толгойлж буй хүн байж танхимынхаа асуудлыг ч өөрөө толгой мэдээд шийдэж чадахгүй байгаа нь түүнд хүндхэн нөхцөл байдлыг бий болгосоор байна. Шахаанд орсон Ч.Сайханбилэгийн үгийг хүлээж байна. Тэр намаа дагах уу, аль эсвэл гэдэг сонголт түүнд бий.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erhembayr(110.3.33.154) 2015 оны 07 сарын 15

Ene toriig AN-d huvichilaad ogchihson um uu? Arai dendej bainadaa luivarchidaa!

0  |  0
dfghj(202.179.20.106) 2015 оны 07 сарын 13

ene 2 nam lyibardaj dyyslaa, odoo boliylya.xariyctlaga tooctii.lyibarchdiin xylgailsan atd tvmnii xurungiig huraya

0  |  0
АН-ын зөвөө(103.26.195.139) 2015 оны 07 сарын 10

Нэгэнт санаа нь буруулсан МАН-ыг аргадаж ажил хийнэ гэж байхгүй тэртэй тэргүй гуйлгасан гуйлгаагүй 3 сарын дараа хаяад гарах хүмүүсийг эртхэн хөөж гаргаж улсын ажилаа бодох ёстой. Сайханбилэг чадахгүй бол МАН-тайгаа хамт зайл

0  |  0
Top