УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

УИХ ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулан хаврын чуулганы үеэр парламент дахь нам, эвслийн бүлгүүдэд танилцуулсан юм. Эцэслэн боловсруулж ирэх есдүгээр сарын дундуур зарлах ээлжит бус чуулганаар хуулийн төслөө хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.  

Намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус хуралдаан зарлаж МАН-ыг засгаас хөөх, МАН-ын зургаан сайдыг огцруулах тухай асуудал яригдаж магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top